Монгол хэл дээр:Бипридинкарбоксилийн хүчлийг ихэвчлэн мультифункиционал лиганд болгон ашигладаг.Энэхүү лиганд нь, придины цагираг дахь азотын атом болон хүчилтөрөгчийн атомын зохицуулалтанд оролцдог.Бипридинкарбоксилын хүчил нь бүтэцийн хувьд зөөлөн болон хатуу гэсэн хос шинж чанарыг харуулдаг. Тиймээс,лигандын давуу тал нь комплексын синтез,хэлбэр,супермолекул зэрэгт өөрөө оролцох чадвартай байдаг.Энэ лиганд нь катализатор,флюросценз,ион солилцол,хийн хадгалалт зэрэгт цаашид өргөн хэрэглэгдэх боломжтой юм.
Энэ дисертацад, карбоксил болон придины цагиргыг агуулсан мультифункционал органик лигандыг (2,2’ -бипридин-6,6’-дикарбоксилийн хүчил) сонгон шилжилтийн болон газрын ховор метал нэгдэлтэй гидротермал синтезийн аргаар урвал явуулсаны үр дүнд дан талст комплекс нэгдэл гарган авч чадсан.Ингээд молекул болон талст бүтцийг рентген дифракцын аргаар, элементийн анализыг FTIR-ын аргаар, дулааны тогтворжилтыг дулаан дифференциалын аргаар тус тус тодорхойлсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0