Энэхүү нэг сэдэвт бүтээл нь үндсэн 7 бүлэг, 17 дэд бүлэг, удиртгал, ерөнхий дүгнэлт, ашигласан ном зүйн жагсаалт зэргийг агуулсан 240 нүүр хуудас, 19 зураг, 35 хүснэгтээс бүрдсэн болно. Газар тариалангийн үйлдвэрлэлд тохиолдож байгаа тодорхой бус байдал буюу байгалийн эрсдэлийн хүчин зүйлийн нөлөөлөл түүний цаашдын хандлагыг судлан тогтоож түүнээс гарах арга замыг илрүүлэхэд судалгааны ажлын гол зорилго нь оршино.
Манай орны хувьд газар тариалангийн үйлдвэрлэл нь эдийн засгийн хувьд маш их эрсдэлтэй байдаг ба цаг уураас хамаарч жилд зөвхөн нэг л ургац хураалттай байдгаас бүтээмж нь бусад оронтой зэрэгцүүлвэл нилээд багатай. Иймээс газар тариалангийн төв бүсэд хамаарах байгаль экологи, цаг агаарын хүчин зүйлийн нөлөөллийг судлах зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын газарзүй, уур амьсгалын нөхцөлийн өнөөгийн байдал түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тоон болон чанарын шинжилгээний аргаар судалсан. Хонгор сумын сүүлийн 46 жилийн га-гийн ургацын дундаж, дунджаас дээшхи ба доошхи дунджаас дахин дундажийг тооцон түүний давтамжийг тодорхойлж үзвэл үзвэл ерөнхий дундаж
10.2 цн/га-гаас доош ургацыг 22 удаа муу ургацыг 7 удаа буюу 15%-ийн давтамжтайгаар авч байсныг магадлал илэрхийлж байгаа нь тодорхой бус байдал тохиолддогийг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0