Шинэ үндсэн хууль нь 1992 онд батлагдсан бөгөөд үүнд “хүмүүнлэг шудрага ардчилсан нийгэмийг цогцлооно” хэмээн тунхагласан байдаг. Монгол улсад 1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш сонгуулийн шинэ үе эхэлсэн. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 25 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тус тус бүр 7 удаа, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 6 удаа зохион байгуулж явуулсан.
Энэ нь Монгол улсад ардчилал, түүний дотор сонгуулийн ардчилал жинхэнэ утгаараа бодитой хэрэгжиж байна. Хэдийгээр тийм боловч Монголын ардчилсан сонгуулиудад алдаа дутагдал, гажуудал, сөрөг үзэгдлийг мөн бий болж, оршоор ирснийг үгүйсгэх аргагүй юм. Энэ судалгаа нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг хэд хэдэн талаас судалсан бөгөөд ялангуя өөрчлөлт шинчлэлд голлон анхаарсан судалгаа юм.
Монгол улсад сонгуулийн тогтолцоо үүсэж тогтсон түүхэн явц, түүний хувьсгалыг 1921-1940, 1940-1960 он, 1960-аас хойшхи үе гэж үечлэн хувааж судалсан. Нэгдүгээрт: 1921-ээс 1924 оны зурвас үед засаг төрийн байгууллага, төрийн албан тушаалтныг ард түмэн өөрсдөө анх удаа сонгох оролдлого хийсэн, сонгуулийн тогтолцооны эх үүсвэр тавигдсан үе. Хоёрдугаарт: 1924-1949 оны үе буюу Монгол улсад анги ялгаварласан, бүх нийтийн биш олон шаттай саналыг ил гаргах, сонгууль явуулах үндсэн хэлбэр нь сонгогчдын хурал бүхий сонгуулийн өвөрмөц тогтолцоо төлөвшсөн. Энэ үеийг дотор нь хоёр хуваан авч үздэг. 1.1924-1944 оны буюу иргэдийн зарим хэсгийн сонгуулийн эрхийг анги ялгаварлаж хассан бүх нийтийн биш сонгууль,
2.1944-1947 оны үеийн болон хэлбэрийн хувьд бүх нийтийн сонгуулийн эрх хангагдсан үе гэх мэтээр тус тус ангилан авч үзлээ. Шилжилтийн үе нь 1949-1999 болон 1990-1992 гэж хуваагддаг. Энэ үед сонгуулийн тогтолцоо шинэ ардчилсан тогтолцооруу шилжсэн. Хэдий ардчилсан зорилтдоо хүрсэн ч сонгуулийн агуулга гэх мэт либерал хэв шинжийг бага агуулсан байдаг нь томилгоо шинжтэйг харуулдаг.
Монгол улсад болж өнгөрсөн УИХ-ын 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны нийт 7 удаагийн сонгуулиуд нь зохион байгуулагдсан цаг үеийн өвөрмөц онцлог, эдийн засгийн байдал, намын болон төрийн бодлого шийдвэр, нийгмийн цаг үеийн уур амьсгал, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуулийн өөрчлөлт зэргээс хамаарч өөр өөрийн өвөрмөц онцлогуудтай байсан. Мөн эдгээр хүчин зүйлсүүдээс шалтгаалж УИХ-ын сонгуулиудад давуу болон сул талууд бий болсон. Энэ бүлэг нь судалгааны ажлын гол онцлох хэсэг юм. Ийм учраас хамгийн гол нь Монгол улсад болж өнгөрсөн УИХ-ын нийт 7 удаагийн сонгууль бүрийн онцлог, ялгаа, өөрчлөлтийг гаргахаас гадна, давуу болон сул талуудыг харуулсан.
Монгол улсад болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиудыг хоёр үндсэн дэд бүлэгт хуваан авч үзсэн. Ингэхдээ аль намын нэр дэвшигч ялалт байгуулсан гэдгээр нь хоёр хуваасан. Тухайлбал: 1. Ардчилсан намын нэр дэвшигч ялалт байгуулсан 1993, 2009, 2013 онуудын сонгууль,
2. Монгол ардын хувьсгалт нам (MAH) ялалт байгуулсан 1997, 2001, 2005 онуудын сонгууль хэмээн хоёр хуваасан. Мөн үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиуд нь тухайн цаг үе болон эдийн засаг, улс төрийн байдал, сонгогчдын сэтгэл зүй, нэр дэвшигчдийн төрх байдал, намуудын мөрийн хөтөлбөр зэргээс шалтгаалж өөр өөрийн өвөрмөц онцлогуудтай байсан. Мөн эдгээр сонгуулиуд нь онцлогоосоо хамаарч давуу болон сул талуудыг агуулж байсан тул эдгээр асуудлуудыг багтаан авч үзэв.
Монгол улс ардчилсан сонгуулийг зохион байгуулаад аль хэдийн 26 жилийн нүүр үзсэн. Хэдийгээр шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх, нууц гэсэн ардчиллын үндсэн зарчмуудыг баримтлаж ирсэн боловч Барууны ардчилсан онол, соёлыг Монголын хөрсөнд авчирч хэрэглэж байгаа тул хөрш шороо, ус, агаар таарахгүй бэрхшээлтэй асуудал үүсэх нь ойлгомжтой. Ийм учраас энэхүү онол, тогтолцоог туршиж хэрэглэх явцад гарч буй алдаа дутагдлыг засаж сайжруулах шаардлагатайг энэхүү судалгаагаар харуулсан юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0