Хавдрын эсрэг өндөр идэвхтэй олон эм элэгний эсийн хавдрын үед хязгаарлагдмал хэрэглэгддэг. Энэ нь элэгний эс дэх эмэнд тэсвэржих механизмуудтай холбоотой. Сүүлийн жилүүдэд хавдарт сонгомолоор чиглэсэн эмийн эмчилгээ болон эмэнд тэсвэржилтэд хамааралтай механизмуудыг дарангуйлах зэрэг нь олон эмэнд тэсвэртэй хавдартай идэвхтэй тэмцэхэд нэгдмэл нэг стратеги болж байна. Энэхүү судалгаагаар элэгний эсийн хавдрын үед этопозидын эмчилгээний идэвхийг нэмэгдүүлэхийн тулд ЛА-тэй холбоот ТПЖС-ийг ASGPR-т чиглэсэн нано зөөгч болон П-гликопротеиныг идэвхтэй дарангуйлагч болгон шинээр нийлэгжүүлсэн. Нано тунадасжуулалтын аргыг ашиглан ЭТО-ачаалсан ТПЖС-ЛА нанопартикль бэлтгэн, DLS-ээр шинж чанарыг нь тодорхойлсны дараа in vitro, in vivo орчинд гол шинж чанаруудыг нь судлан тодорхойлсон. Судалгааны үр дүнд жижиг хэмжээтэй (~
141.43 nm), эерэгээр цэнэглэгдсэн ЭТО-ачаалсан ТПЖС-ЛА нанопартикль нь биологийн цэвэрлэх механизмуудаас зайлхийх байдлаар элэгний эсүүдэд идэвхтэй хүрэх шинж чанартай болох нь ажиглагдсан. ЭТО-ачаалсан ТПЖС-ЛА нанопартикль нь HepG2 эсэд этопозидын эс хордуулах үйлдлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн. Үүнээс гадна ASGPR-ихээр экспресслэгдсэн HepG2 эсэд харьцангуй их ЭТО-ачаалсан ТПЖС-ЛА нанопартикль нэвтрэлт, in vivo судалгаагаар хавдрын хэсэгт ЭТО-ачаалсан ТПЖС-ЛА нанопартиклийн идэвхтэй хуримтлал ажиглагдсан. Судалгааны онцлох үр дүн нь амьтан дээр хийсэн судалгаагаар ЭТО-ачаалсан ТПЖС-ЛА нанопартикль нь элэгний эсийн хавдрын эсрэг хамгийн өндөр идэвхтэй болох нь батлагдсан. Өөр нэг сонирхолтой үр дүн нь ЭТО-ачаалсан ТПЖС-ЛА нанопартиклийг ЭТО-ачаалсан ТПЖС нанопартикльтай харьцуулахад П-гликопротеиныг дарангуйлах илүү өндөр идэвхтэй болох нь харагдсан. Эдгээр үр дүнгээс үзэхэд ТПЖС-ЛА нанопартиклийг элэгний эсийн хавдрын үед этопозидыг идэвхтэй хүргэх систем болгон хэрэглэх боломжтой болохыг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0