Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Амтат гуаны жимсэн дэхь α-манноза ферментийн генийн клонинг, экспресс болон үйл ажиллагааны анализ



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3112
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : амтат гуа, α-манноза, агробактери, түр зуурын экспресс, үйл ажиллагаа

Аннотаци

Амтат гуа ургац хураалтын дараах хадгалах хугацаа харьцангуй богино, зөөвөрлөлт болон худалдаалах явцад жимсний боловсролтын болон зөөлрөлтийн процесс зэрэгцэн явагдаж байдаг бөгөөд энэ процесс нь жимсний зөөлрөлтийн үйл явцыг нэмэгдүүлсэнээр жимсний хадгалах хугацааг бууруулж, ургац хураалтын дараах бүтээгдэхүүний алдагдалыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл ургац хураалтын дараах жимсний зөөлрөлт нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг бууруулахаас гадна жимсний чанарын үнэлгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамж, ургац хураалтын дараах өвчин үүсгэгчийг эсэргүүцэх зэрэгт шууд нөлөө үзүүлдэг. α-манноза фермент бол нэг төрлийн глюкосидаза фермент. Энэ фермент нь глюкопротейны глюкозын холбоон дахь манноза-г таслах үүрэгтэй бөгөөд сүүлийн үеийн судалгаанд жимсний боловсролт, зөөлрөлтийн процесст оролцдог нь тогтоогдсон.
Амтат гуаны жимсний боловсролтын явц дахь α-манноза (α-Ман) генийн үүрэг, үйл ажиллагааг тогтоохыг судалгааны зорилгоо болгон, эхлээд амтат гуаны жимснээс α-Ман генийн бүх урт cDNA-ыг клонинг хийж гаргаж авсан. Амтат гуаны ижил бус эрхтэн болон жимсний боловсролтын ялгаатай үе шатанд α-манноза ферментийн идэвхийг тодорхойлсон. Туршилтын үр дүнд α-манноза ферментийн идэвхи нь үндэс, иш, навчинд үр боловсрох орныхоос 3-5 дахин их байсан бол тоос хүртээснээс хойш 10-30 өдөрт жимсэн дэхь тухайн ферментийн идэвхи буурч байснаа жимсний өнгө өөрчлөгдөн шарлах үе буюу тоос хүртээсний дараах 40 өдрөөс амтат гуаны жимсэнд α-манноза ферментийн идэвхи нэмэгдэж эхэлсэн. Тухайн судалгааны дээжүүддээ RT-qPCR (real-time quality PCR)-ийн аргыг хэрэглэн α-Ман генийн экспрессийг тодорхойлсон. Генийн экспресс нь навчинд хамгийн их, харин үр боловсрох оронд хамгийн бага байсан бол жимс боловсролтын үед тоос хүртээснээс хойших 10-30 хоногт генийн экспрессийн хэмжээ буурч байснаа жимс боловсорч шарлах үед (тоос хүртээсний дараах 40 дахь өдөр) генийн экспресс нэмэгдэж эхэлсэн. Тогтворгүй экспрессийн (transient expression) аргаар амтат гуаны жимс боловсролтын үед α-манноза генийн үйл ажиллагааг судлахдаа клоны аргаар олж авсан генээ pPZP221 болон pART27 (RNAi) векторт оруулж жимс боловсролтын үед шилжүүлж оруулсан. pPZP221 векторийг тарьж оруулсны 3-5 дахь өдрийн дараа шар өнгийн фенотип үзүүлсэн бол pART27 векторыг тарьж оруулсны 5-7 дахь өдрийн дараа тухайн вектор бүхий бактерийг тарьж оруулсан хэсэг нь ногоон өнгөө хадгалж үлдсэн байна. Фенотип үзүүлсэн жимсний эдэндээ RT-qPCR явуулж α-Man болон жимсний боловсролтонд оролцдог 6 өөр төрлийн генийн экспрессийг үзэхэд pPZP221-ийг шилжүүлсэн эдэд тухайн генүүдийн экспресс нэмэгдсэн, харин pART27-ийг шилжүүлсэн эдэд тухайн генүүдийн экспресс багассан. Энэ туршилтын үр дүнг үндэслэн тухайн 2 вектороо үр боловсрох амсарын хоолойгоор дамжуулан амтат гуанд оруулж өгсөн. Энэ судалгааны үр дүнд T1- болон T2 үеийн трансген ургамлыг олж авсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 202
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :