Хөрсний элэгдлээс шалтгаалан хэрхэн хөрсний органик нүүрстөрөгч (SOC) өөрчлөгдөж байдаг нь маргаантай сэдэв юм. Үлэмж хэмжээний SOC дэлхийн тариалангийн хэвгий газраас хөрсний элэгдлээр зөөгддөг. Жижиг талбайн түвшинд хөрсний алдралаас үүдэлтэй ХОН-ийн багасалтыг ерөнхийдөө бүрэн ойлголтой болсон. Тийм боловч, анхаарч үзэхүйц хэмжээний нүүрстөрөгч усан сан болон нуур, цөөрөмд хуримтлагдан үлдэж байна. Эдгээр үр дүнгүүд нь агаарын CO2-ын эх үүсвэр аль эсвэл бууруулагч мөн гэдгийг тайлбарлахад учир дутагдалтай байна. Дэлхийн хэмжээнд ойролцоогоор жилд 1 Pg С агаар дахь CO2-ын эх булаг болдог бол мөн энэ хэмжээгээр буурч байдаг гэдгийг тогтоожээ. Энэхүү үндэслэлтэй зэрэгцүүлэн бидний энэ судалгаа нь Хятадын алтан хэмэрлэгт өндөрлөгт байрлах жижиг тариалангийн талбайн хөрсний зөөгдлийн үйл явц SOC нөөцөд хэрхэн нөлөөлөх, мөн C-ний эх үүсвэр үү аль эсвэл бууруулагч уу гэдэгт хариу өгөхөд зорилго оршино. SOC нөөцийн орон зайн төлөвийг гаргахад бид 3х3 хэмжээтэй торлосон хөрсний дээжийг хэд хэдэн гүнүүдэд авч задлан шинжилгээнд оруулсан. Дээж авсан эдгээр ижил цэгүүд дээр цацраг идэвхт 137Cs болон 210Pb –ийн орон зайн төлөвийг гаргасан. Мөн хөрсний элэгдэл, хуримтлалын 50-100 жилийн орон зайн төлөвийг эдгээр цацраг идэвхт изотопуудыг ашиглан тооцсон. Энэ судалгаан үр дүнгээс харахад судалгааны талбайн доод хэсэгт 137Cs, 210Pb-ийн хэмжээ их байхад SOC-ийн агууламж илүү тогтвортой эсвэл хуримтлагдсан байна. Өөрөөр хэлбэл, элэгдэлд өртөмтгий тариалангийн газрын хөрсний доод хэсгийн нөөцөд чухал ач холбогдолтой харагдаж байна. Регрессийн кригийн аргаар тооцоолон гаргасан SOC, 137Cs, 210Pb-ийн тархалтын зургуудаас харахад хэвгийн дээд хэсэгт болон гадаргын гүдгэр хэсэг дэх SOC-ийн агууламж буурсан бол харин талбайн төв хонхор хэсэг, гадаргын хүнхэр хэсэг, талбайн доод хил зааг орчимд хуримтлагдсан байна. Эндээс үзэхэд SOC, 137Cs, 210Pb-ийн орон зайн тархалт маш төстэй байдлаар явагддаг болох нь тодорхой байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0