Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол эмийн холимгоор тугалын чацга өвчнийг эмчлэх болон хулганад үрэвслийн үеийн дархлааны механизмийг судлах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3442
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Монгол эм БАБУ-7, тугалын чацга өвчин, үрэвслийн эсрэг, дархлааны идэвхит бүрэлдэхүүний холимог, дархлааны үйл ажиллагааны чадвар, үрэвслийн эсрэг үйлчилгээ

Аннотаци

Тугалын чацга өвчин (calf E.Coli diarrhea) нь 10 хүртэлх хоногийн бойжилттой тугалд тохиолдох тэжээл боловсруулах замын өвчин юм. Клиник шинж тэмдэг нь ноомойрох, тэжээлийн дуршил буурах, халуурах, амьсгаадах, хэвлийгээр хөндүүрлэх, чацга алдах, ялгадас муухай үнэртэй гэх мэт. Нян, вирус, шимэгч, хоол тэжээлийн болон байгалийн гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж дархлааны чадвар буурч тэжээл боловсруулах замын өвчин үүсэх шалтгаан болдог. Урьд өмнө тугалын чацга өвчнийг эмчлэх эмчилгээний гол арга нь антибиотик байсан. Антибиотикийг өргөн хэрэглэснээр тунгийн хэмжээ их, олон төрлийн антибиотикт тэсвэртэй болох, эмийн бодисын үлдэгдэл их, дахин өвчлөх болон дархлааны чадвар буурах гэх мэт асуудлууд гарч байна.
Иймээс тугалын чацга өвчнийг эмчлэх БАБУ-7 (уламжлалт монгол эмийн холимог) жор дээр суурилж, тэгш өнцөгт (Orthogonal) аргаар идэвхт бүрэлдэхүүний холимгийг сонгон авсан. Үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимог нь харилцан бие биенээ дэмжих найрлага бүхий идэвхт бүрэлдэхүүн юм.
Тугалын бааснаас ялган авсан гэдэсний савханцар (E.coli) –н цийдмийг хулганад халдааж чацга өвчний загвар үүсгэж Уламжлалт монгол эм БАБУ-7 болон БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимог нь үрэвслийн эсрэг дархлааны үйл ажиллагаа болон гэдэсний салст бүрхүүлийн механик хоригийг хамгаалах үйлчилгээтэйг судалсан дараах байдлаар үр дүнг харуулав.
1. In vivo орчин бактерийн эсрэг хамгаалах идэвхийн индексийг тодорхойлсон. Тэгш өнцөгт (Orthogonal) аргаар гарган авсан БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимог нь A1B2C2D1E2F2G2 бөгөөд А, D дунд тун B, C, E, F, G их тунгаас бүрдэнэ.

2. БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимгийн (A1B2C2D1E2F2G2) хамгийн их тэсвэрлэх дээд хэмжээ 5g/kg. Энэхүү холимгийг БНХАУ-ын мал эмнэлгийн хяналтын комиссын журмын дагуу БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимог A1B2C2D1E2F2G2 нь хоргүйг баталсан.

3. 3 төрлийн E.coli –н цийдмгээр халдварлуулсан хулганыг уламжлалт монгол эм БАБУ-7 болон БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүн холимгоор эмчилж 0, 48, 72 цагт клиник шинж тэмдгийг ажиглаж, тэмдэглэл хөтөлсөн. 0 цагт, бүлэг тус бүрийн хулганад шинж тэмдэг илрээгүй; 48 цагт, сөрөг хяналтын хулгана нойрмоглох, тэжээлийн дуршил буурах, амьсгаадах, үхлийн тоо нэмэгдэж байсан. Эерэг хяналт бүлэг, идэвхт бүрэлдэхүүнтэй холимгийн бүлэг, уламжлалт монгол эмийн холимгийн бүлэг тус бүрд хулганы клиник шинж тэмдэг аажмаар буурч байсан; 72 цагт, сөрөг хяналтын хулганы 48 цагт илэрсэн клиник шинж тэмдэг тасралтгүй нэмэгдэж байсан. Эерэг хяналт бүлэг, идэвхт бүрэлдэхүүнтэй холимгийн бүлэг, уламжлалт монгол эмийн холимгийн бүлэг тус бүрд хулганы клиник шинж тэмдэг аажмаар буурч, үсний өнгө сэргэж, хоол тэжээлийн дуршил нэмэгдсэн гэвч зарим хариу урвал удаан байсан.

4. Уламжлалт монгол эм БАБУ-7 болон БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхит бүрэлдэхүүний холимог нь хулганы дархлааны үйл ажиллагааны чадварыг ихээхэн сайжруулсан.
(1)Жигнэх аргаар хулганы лимьфийн эрхтний индексийн нөлөөллийг судалсан, Эрүүл хяналтын бүлгийн хулганад мэдэгдэхүйц нөлөө илрээгүй гэвч чацга өвчний загвар үүсгэж, эмчилсэн хулганад лимьфийн эрхтний индекс нэмэгдсэн (P<
0.05).
(2)Carbon clearance аргаар эрүүл хяналтын болон загвар үүсгэсэн хулганад залгиур эсийн залгиурдах чадвар нэмэгдсэн (P<
0.05).
(3)МТТ(3-4,5-dimethylthiazol-2-y1-2,5-diphenylte) аргаар эрүүл хяналтын болон загвар үүсгэсэн хулганы элэгний макрофаг эсийн идэвхжил нэмэгдсэн (P<
0.05).
(4)Flow cytometry (FCM) аргаар тодорхойлоход эрүүл хяналтын бүлгийн хулганы захын цусны ийлдсэнд CD3+Т эс, CD4+ Т эс, CD8+ Т эс ,CD19+В эсийн хувьд нөлөөлөл илрээгүй гэвч CD4+/ CD8+ харьцуулалтын хувь өндөр байсан (P<
0.05).
(5) ELISA аргаар туршилтын хулганы захын цусны ийлдсэнд IL-2, IL-4, IL-10 болон IFN-гамма түвшин эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий нэмэгдсэн (P<
0.05), IL-6, IL-8, TNF-альфа, эндотоксин (ET)-ны хэмжээ эрүүл хяналтын бүлгээс багассан.
(6)ELISA аргаар туршилтын хулганы захын цусны ийлдсэнд IgA, IgG илэрхий нэмэгдсэн (P<
0.05).
Дээрх үр дүнгээс үзэхэд уламжлалт монгол эм БАБУ-7 болон БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимгийг хэрэглэсэн бүлгийн моноцит-макрофаг эсийн залгиурдах чадвар нэмэгдэж, байгалийн хядагч эс идэвхжснээр өвөрмөц бус дархлааны үйл ажиллагаа сайжирсан бас В эс, Т эс, CD4+/CD8+ харьцуулалтаар эсийн түвшинд өвөрмөц дархлааны үйл ажиллагаа нэмэгдэж улмаар IL-2, IL-4, IL-6 гэх мэт цитокинууд болон IgA, IgG –ыг тохируулах шүүрлийн хэмжээ молекулын түвшинд нэмэгдсэнээр өвөрмөц дархлаа сайжирч үрэвслийн үеийн гэмтэл буурдаг.

5. Уламжлалт монгол эм БАБУ-7 болон БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимгийн үрэвслийн эсрэг эмийн үйлчилгээг судалсан үр дүнгээс
(1) Цууны хүчлийн хялгасан судасны нэвчүүлэх чанарыг буруулсан (P<
0.05), дексаметазоны бүлэгтэй харьцуулахад зөрүү илрээгүй (P>
0.05).
(2) Хулганы чихийг ксилолоор өдөөхөд хулганы чихний хаван үүсэлтийг саатуулсан, эерэг хяналтын бүлэг болон эм хэрэглэсэн бүлгүүдийг харьцуулахад зөрүү илрээгүй.
(3) Хулганы хөлийн тавхайг метанолоор хаван үүсгэхэд хаван үүсэлтийг илэрхий саатуулсан гэвч 3 цагаас бусад нь эерэг хяналтын бүлэг ихээхэн зөрүүтэй байсан (P<
0.05).
(4) Хөвөн бөмбөлгийн аргаар хулганад гранулом (granuloma) үүсгэхэд гранулом үүсэлтийг саатуулсан эерэг хяналтын бүлэг илэрхий зөрүүтэй байсан (P<
0.05).
(5) Хулганы хөлийн тавхайг метанолоор хаван үүсгэсний дараа хөлийн тавхайн эдийн шингэнд простагландин (prostaglandin) агууламж сөрөг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий бага байсан.
(6) ELISA аргаар хулганы захын цусны ийлдсэнд E-selectin, ICAM-1(intercellular cell adhesion molecule-1) агууламж тодорхойлоход сөрөг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий бага байсан.

6. Уламжлалт монгол эм БАБУ-7 болон БАБУ-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимог загвар үүсгэсэн хулганы салст бүрхүүлийн хоригт нөлөөлөх
1) Fluorescence quantification Q-PCR аргаар цутгалан гэдэсний салст бүрхүүлийн механик хоригийн нөлөөллийн үр дүнг тодорхойлсон; Цутгалан гэдэсний салст бүрхүүлийн доторх Occludin, Claudin-1, Zo-1 уургийн генийн түвшин илэрхийлэхэд эм хэрэглэсэн бүлгийн дээрх Occludin, Claudin-1, Zo-1 mRNA агууламж сөрөг хяналтын бүлгээс өндөр байсан. Эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад тодорхой зөрүү илрээгүй.
2) ELISA аргаар мөн хулганы цутгалан гэдэсний цийдмэгт Occludin, Claudin-1, Zo-1 уургийн агууламжийг тодорхойлоход эм хэрэглэсэн бүлгийн дээрх уургийн агууламж сөрөг хяналтын бүлгээс өндөр байсан (P<
0.05). Эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад тодорхой зөрүү илрээгүй(P>
0.05).
3) Нянг тоолох аргаар хулганы олгой гэдэсний агуулагдахуунд байх нянд нөлөөлсөн үр дүнг илэрхийлсэн. Сөрөг хяналтын бүлэгтэй харьцуулахад эм хэрэглэсэн бүлгийн олгой гэдэсний агуулагдахуунд ашигтай нянгийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд аюултай нянгийн тоо буурсан (P<
0.05).
4) Нянг тоолох аргаар хулганы эрхтэнд нян шилжих үр дүнг тодорхойлсон; Эрүүл бүлэг, эерэг хяналтын бүлгийн хулганы элэг, дэлүү, бөөр, нойр булчирхай, чацархай зэрэг эрхтэнд гэдэсний савханцар илрээгүй, нянгийн шилжилт 0 хувь, сөрөг хяналтын бүлгийн хулганы эрхтнүүдэд гэдэсний савханцрын шилжилт
38.89 хувь, БаБу-7 идэвхт бүрэлдэхүүний холимгийн бүлгийн хулганы эрхтнүүдэд нянгийн шилжилт
11.1 хувь, БаБу-7 уламжлалт эмийн бүлгийн хулганы эрхтнүүдэд нянгийн шилжилт
22.22 хувь, Bacteriocin бүлэгт хулганы эрхтнүүдэд гэдэсний савханцрын шилжилт
27.78 хувь байсан. БаБу-7 үрэвслийн эсрэг дархлааны идэвхт бүрэлдэхүүний холимог, БаБу-7 уламжлалт монгол эмийн бүлгийн хулганы элэг, дэлүү, бөөр, нойр булчирхай, чацархай зэрэг эрхтэнд гэдэсний савханцрын шилжилт сөрөг хяналт, Bacteriocin бүлгээс бага байв (P<
0.05).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 321
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :