1.“Бөөрний Янь” өвчний хам шинж бүхий харханд метаболит, бодисын солилцооны эмгэг замыг судалж “Цөлийн аргамжин цэцэг (Chistanche diserticola.Y.C.Ma) ургамлын үйлдлийн механизмыг метаболизмын технологийн платформ (UPLC-Q-TOF MS, UNIFI software, EZinfo
2.0 software, Human Metabolome Database, KEGG pathway)-ыг ашиглан судалсан.
2. Streptozocin/HFD-р 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсгэсэн харханд номхотгосон, Цөлийн аргамжин цэцэг ургамлын сахар бууруулах үйлдэл болон 2-р хэлбэрийн чихрийн шижин бүхий dbdb хар хулганд Цөлийн аргамжин цэцэг ургамлаас ялгаж авсан полисахарид, олигосахарид, фенилэтанойд глюкозидуудын чихрийн шижин өвчинд нөлөөлөх үйлдлийг судалсан.
3.Номхотгохын өмнөх, дараах “Цөлийн аргамжин цэцэг (Chistanche diserticola.Y.C.Ma) ургамлын гол үйлчлэгч бодсын агууламжийг харьцуулсан технологийн судалгаа хийсэн.
4.Номхотгохын өмнөх болон 2 цаг жигнэх, будааны винонд дэвтээгээд 16 цаг жигнэх, 4 цаг өндөр даралтанд жигнэх аргаар тус тус номхотгосон “Цөлийн аргамжин цэцэг (Chistanche diserticola.Y.C.Ma) ургамлын химийн нэгдлүүдийн өөрчлөлтийг харьцуулсан судалгаа хийсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0