Энэ судалгааны зорилго хөрсний органик нүүрстөрөгчийн фракцууд болон хөрсний үржил шимийн үзүүлэлт дэх улирлын өөрчлөлтөд хөрсний элэгдэл-хуримтлал хэрхэн нөлөөлж байгааг судлах байсан. Судалгааны талбайд Хятадын алтан хэмэрлэгт тэгш өндөрлөгийн төв хэсэгт байрлах дэнжилз зассан тариалангийн талбайг сонгосон. Хөрсний дээжийг гурван хугацааны давталт (2011 оны 4 сар, 2012 оны 9 болон 12 сард)-аар буюу гурван улирлыг төлөөлж (хавар, зун, намар), гурван гүн (0-10, 10-20, 20-30 см)-ээс авсан. Авсан хөрсний дээжүүдэд Хөрсний механик бүрэлдэхүүн, pH, хөрсний чийг, эзлэхүүн жин, хөрсний органик нүүрстөрөгч, нийт азот, ашигтай фосфор, микробын биомасс нүүрстөрөгч, марганц хүчлийн давсаар исэлдүүлсэн органик нүүрстөрөгч зэрэг хими-физикийн задлан шинжилгээ хийсэн. Марганц хүчлийн давсаар исэлдүүлсэн органик нүүрстөрөгчийг спектрофотометерээр, EOC болон CFC-ийг утаж гаргах аргаар тодорхойлсон. Микробын биомасс нүүрстөрөгчийг утсан болон утаагүй дээжийн хоорондох C агууламжийн ялгавраас тооцож олсон. Тариалангийн хэвгий газарт хагалгаа хийснээр хөрс усны элэгдэл хүчтэй өртөхөөс гадна хагалгааны элэгдэлд өртдөг.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0