Монгол хэл дээр: Геномын дарааллын k-mer илэрсэн давтамжид хувьслын тусгаарласан үзэгдэл байдаг. Энэ үзэгдэл дээр үндэслэн хөрөнгөний геномын нуклеосомын төвийн дараалал болон нуклеосомын холбогч дараалал дахь k-mer (k≤8) –т ашиглах давтамжийн ялгаанд дүн шинжилгээ хийв. Хүний 1-р хромсомын ген хоорондын дараалал 8-mer –т ашиглах давтамжийн гурван оройт(Trimodal) тархалт болон XY хоёр нуклеозидын ангилал дахь тархалтын онцлогт дүн шинжилгээ хийж, нуклеосомын хосолсон мотивын бөөгнөрлийн онолын таамаглал гарган, нуклеосомын эзлэх түвшинд хийсэн туршилтын үр дүнтэй харьцуулалт хийв. Дэлгэрэнгүй агуулгыг дараахи байдлаар үзүүлэв. Нуклеосомын хосолсон мотивын бөөгнөрлийн онолын таамаглалд нуклеосомыг байрлуулах болон хроматины загварыг дахин шинэчлэх тал цогц ойлголт өгөхөд DNA дарааллын бүтэц болон хувьсал маш их ач холбогдолтой юм. Хүний 1-р хромсомын ген хоорондын дарааллыг дээж болгон авч, 8-mer харьцангуй мотив тооны дурын давтамжийн тархалтын гурван оройт (Trimodal) үзэгдлийг судлав. 8-mer дэх CG хоёр нуклеозидын агууламжийн ангиллаар илэрч, гурван 8-merдэд олонлог (iCG,i=1, 2, 3 гэж тэмдэглэнэ) –ууд нэг оройт(Unimodal) тархалт үүсгэж, харин бусад 15 төрлийн хоёр нуклеозидын ангиллаар энэ үзэгдэл байхгүй байна. DNA дарааллын энэхүү өвөрмөц бүтцэд дүн шинжилгээ хийсний дараа бидний зүгээс 1CG мотивын бөөгнөрөл гэдэг нь нуклеосомын мотивын бөөгнөрөл юм гэсэн онолын таамаглал дэвшүүлсэн. Бид энэ таамаглалыг батлахын тулд 1CG8-mer дэх бусдаасаа илүү бөгөөд ховор байдаг гурван нуклеозид гарган авч, тус тусад нь нуклеосомын онцлог үзүүлэлттэй Ktri(O) болон Ktri(R) байгуулж, тэдгээрийн генийн транскрипц эхлэх дараалал (TSS) дээрх тархалтыг олоход хоёр төрлийн тархалт нь тус бүртээ туршилтаар өгөгдсөн нуклеосомын эзлэх түвшингийн тархалттай шугаман нийцэлтэй байна. Нийт үр дүнгээс харахад 1177 ширхэг TSS дараалал дахь найдвартай байдлын магадлал 95% -ийн дарааллаас их байвал нийт тооны
89.2% -ийг эзэлж байна. Найдвартай байдлын магадлал нь 99% -ийн дарааллаас их байвал нийт тооны
81.6% -ийг эзэлж байна. Үр дүнд нь 1CG мотивын бөөгнөрөл гэдэг нь нуклеосомын хосолсон мотив гэсэн таамаглалыг баталж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0