Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Настнуудын цус хомсрох харвалтын үеийн зүү эмчилгээний үр нөлөө



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3494
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Тархины харвалт, настан, сэргээн засалт, Өдөр тутмын үйл ажиллагааны чадвар, булчингийн чангарал, NIHSS, танин мэдэхүйн чадварын үнэлгээ

Аннотаци

Дэлхийн настан хүн амын тоо сар тутам нэг саяар нэмэгдэж байгаа өнөө цаг үеийг насжилтын зуун хэмээн нэрлэх болсон. 2013 оны статистик мэдээгээр нас баралтын нийт тохиолдлын 12 хувь буюу
6.4 сая хүн харвалтын улмаас нас барсан бөгөөд нас баралтын шалтгаан дотор зүрхний титэм судасны дараа хоёрдугаар байрыг эзэлж байна. Харвалт нь үхэл ба чадвар алдалтад хүргэдэг мэдрэлийн тогтолцооны түгээмэл тохиолдох эмгэг бөгөөд нийт тохиолдлын 2/3 нь настан хүмүүст тохиолддог.
Зүү төөнө эмчилгээ нь 3000 жилийн түүхтэй бөгөөд сүүлийн үед био анагаахын гол чиглэлүүдтэй уялдан эрчимтэй хөгжиж байна. Зүү төөнө эмчилгээ нь харвалтын дараах үйл ажиллагааны чадвар алдалтыг сэргээх дэлхий нийтэд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ болжээ. Тиймээс бид цус хомсрох хэлбэрийн харвалттай настнуудад зүү эмчилгээ үр нөлөөг судлахыг зорьсон.
Судалгааны зорилго: Цус хомсрох хэлбэрийн харвалттай настнуудад зүү эмчилгээний үр нөлөөг тогтоох
Судалгааны зорилт:
1. Харвалттай настнуудад зүү эмчилгээ хийсэн тухай хэвлэлийн тойм цуглуулах

2. Цус хомсрох хэлбэрийн харвалттай настнуудад зүү эмчилгээ хийх эмнэл зүйн судалгаа явуулах

3. Үр дүнг нэгтгэж, дүгнэлт хийх
Үр дүн: Эмнэл зүйн судалгаанд тархины цус хомсрох хэлбэрийн харвалттай гэдэг нь CT, MRI шинжилгээгээр тогтоогдсон, судалгаанд орох шалгуурыг хангасан 60-аас 74 насны нийт 60 настанг хамруулсан. Эмчилгээний бүлгийн настнуудад (n=30) зүү эмчилгээ, хяналтын бүлгийн настнуудад (n=30) сэргээн засах эмчилгээ хийж, үр дүнг харьцуулан судалсан. Судалгаанд оролцогчдын
53.3 хувь нь эрэгтэй,
46.7 хувь нь эмэгтэй, дундаж нас
65.73±
4.92, харвалтын дараах хугацаа 3-18 сар буюу дунджаар
8.15±
4.86 сар байв.
Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогчдын боловсролын байдал нь Бартелийн индекс (r=
0.416, p<
0.001), танин мэдэхүйн чадварын MMSE (r=
0.381, p=
0.003) зэрэгтэй шууд, харвалтын дараах хугацаатай (r=-
0.360, p=
0.05) урвуу хамааралтай байв. Архи, тамхины хэрэглээ нь хүйс, харвалтын дараах хугацаа, харвалтын дахилт, булчингийн чангарал, Бруннстромын эдгэрлийн үе шат зэрэгтэй шууд хамааралтай байлаа.
Харвалтын дараах хугацаа нь боловсролын байдал (r=-
0.360, p=
0.05), архины хэрэглээ (r=-
0.299, p=
0.02), тамхи (r=-
0.353, p=
0.006), Бартелын индекс (r=-
0.286, p=
0.003), Бруннстромын эдгэрлийн үе шат (r=-
0.275, p=
0.034) зэрэгтэй урвуу хамаарлтай байв.
Харвалтын дараах хугацаа нь эрүүл мэндийн өөрийн үнэлгээ (r=
0.437, p<
0.0001), харвалтын хүнд хөнгөнийг илтгэх NIHSS үнэлгээ (r=
0.293, p=
0.023), архины хэрэглээ (r=
0.263, p=
0.042) зэрэгтэй шууд хамааралтай байсан бол Бартелын индекс (r=-
0.331, p<
0.01), хүйстэй (r=-
0.573, p<
0.0001) урвуу хамааралтай байв. Харвалтын дахилт (r=-
0.573, p<
0.0001), эрүүл мэндийн өөрийн үнэлгээ (r=
0.767, p<
0.0001), Бартелын индекс (r=
0.257, p=
0.047), архины хэрэглээ (r=-
0.473, p<
0.0001), тамхины хэрэглээ (r=-
0.362, p=
0.004) зэрэг нь хүйсийн хувьд илэрхий ялгаатай байв.
Дүгнэлт:
Цус хомсрох хэлбэрийн харвалттай настнуудад 1 сар зүү эмчилгээ хийхэд булчингийн чангарал илэрхий багасаж, бие даах чадвар болон биеийн байдал эрс сайжирч байгаа нь харвалтын хүнд хөнгөний байдлыг илэрхийлэх NIHSS үнэлгээ, Бруннстромын эдгэрлийн үе шат зэрэг үзүүлэлтүүдээр нотлогдсон. байдал сайжирч байгаа нь ажиглагдсан.
Эрэгтэйчүүдийн архи, тамхины хэрэглээ өндөр байсан ч эрүүл мэндийн байдлаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад сайнаар үнэлж байв.Архи тамхины хэрэглээ өндөр хүмүүст харвалт дахиж байв. Харвалт дахих тусам бие даах чадвар муудаж байв.
Тамхи татдаг хүмүүст булчингийн чангарал илүү ажиглагдаж байсан бол архи хэрэглэдэг хүмүүст эдгэрэлтийн түвшин муу байв.
ADL, SRH сайн байсан хүмүүст булчингийн чангарал бага байсан ба харвалтын дараах чадвар алдалт бага байв. Бусдаас тодорхой хэмжээнд хараат хүмүүсийн хувьд эрүүл мэндийн байдлаа муугаар үнэлсэн байсан ба булчингийн чангарал илүү, харвалтын дараах биеийн байдал хүнд, танин мэдэхүйн чадвар сул байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 442
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :