Уг ажлын хүрээнд хурдны өөрчлелттэй цахилгаан дамжлага нь гүйдлийн давтамжийн конвертор, их чадлын машинуудаас бүрдэх бөгөөд тус бүрийн чадал нь 3 Мвт-аас их болохыг баталжсан. Энэ цахилгаан дамжлагын өртөг, зардлыг багасгах боломжуудын нэг нь хоёр болон түүнээс дээш тооны жижиг моторуудыг нэг конвертороос тэжээх асуудал байв. Энэ талаар 1997 онд анх лабораторийн туршилт хийгдсэн боловч хэлбэлзэл илэрч түүний шалтгааныг тогтоож, арилгах арга олоогүи тул оролдлого төдийгөөр орхигдсон байсан. Бид энэхүү хэлбэлзлийн шалтгааныг тодорхойлж, түүнээс ангижруулах зорилго тавьсан юм. Энэ зорилгоор синхрон машины 22 тэгшитгэл, 26 хувьсагчийг харьцангуй нэгжээр бодолтонд хэрэглэж, бүх параметрүүдийг харьцангуй нэгжийн системээр тооцож, төрөл бүрийн машинуудын хэмжигдэхүүнийг зэрэгцүүлэн жишиж үзэх боломжийг нээж, зэрэгцээ хоёр синхрон машинуудын синхронизм, асаалтын симуляцын математик моделыг шинээр зохион үр дүнгүүдийг гаргаж авсан. Мөн хувьсах гүйдлийн машинуудыг гурван фазын хүчдэлийн үүсгүүрээр тэжээн, синхронизмоос тогтмол хүчдэл хүртэл асаан ажиллуулж үр дүнгийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, асаалтын үед синхрон машин хэвийн тогтмол төлөвт байх нөхцөлтэйг тогтоосон.