Хатуу буудай нь Монгол Улсад шинээр тариалж буй таримал юм. Түүнийг газар тариалангийн төв (ГТТ) бүсэд тариалах агротехникийн цогцолбор аргыг судалж ялангуяа бордоо хэрэглэж усалгаатай нөхцөлд ургуулах аргыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах асуудал чухлаар тавигдаж байна. Талбайн онцлог, хаврын байдал, температурын горим, хөрсний чийгээс хамаарч тариалах хугацаа, гүний хэмжээг зөв сонгох нь чухал. Бидний судалгааны дүнгээр ГТТ бүсэд хатуу буудайн
4.0-
5.0сая ширхэг ургах чадалтай үрийг 1га-д 5 сарын 5-аас 10-ны хооронд тариалах нь тохиромжтой болохыг тогтоов. Хатуу буудайг 5-7см гүн тариалахад хамгийн өндөр ургац өгөх (
27.1-
27.6ц/га) боломжтойг илрүүлэв. Мөн хатуу будааны ургацад эрдэс бордооны нөлөөллийг судлахад азот, фосфор, калийн холимог бордооны тохиромжтой тун N40, P40, K40 ба N80P40K40 болохыг тогтоов. Хатуу буудайг мөр хооронд болон ургалтын хугацаанд услах нь тохиромжтой байна. Усалгааг бордоотой хамт хэрэглэхэд бордоог дангаар хэрэглэснээс хатуу буудайн ургац 15-
20.4%-иар, зөөлөн буудайнх
11.7-
27.6%-иар нэмэгддэгийг тогтоов.