Сүүлийн 20 жилд гүүний саамыг дараах 2 үндсэн зорилгоор нарийн судалж ирсэн. Үүнд: унаганы амин чухал шим тэжээлийн эх булаг болон хүний нэн шаардлагатай хүнсний болон эрүүл мэндийн хэрэгцээ.
Гүүний саамны нь унаганы хувьд энерги, уураг, нүүрс-ус, тос болон эрдэс зэрэг тэдгээрийн хэвийн хөгжил, өсөлт боожилтыг хангах хамгийн чухал шим тэжээл байдаг. Унагыг шим тэжээлийн дутагдал орохоос сэргийлэх, шаардлагатай шим тэжээлээр хангахын тулд эх гүү нь тэдгээрийг хангалттай хэмжээний чанарлаг тэжээлээр хангах ёстой байдаг. Унаганы өсөлт, хөгжилд эрдэс болон амин хүчлүүдийн хэрэгцээг хангахад гүүний саам нь нэн чухал. Тиймээс энэхүү докторын судалгааны ажил нь гүүний саамны шимт бодисын найрлагад тэжээл, үүлдэр угсаа болон лактацийн үеийн үзүүлэх нөлөөг судлахад чиглэсэн. Уг судалгааны үр дүнд, гүүний саамны шимт бодисын найрлага нь тухайн гүүний өвс, тэжээл болон лактацийн хугацаанаас ихээхэн хамаардагыг үзүүлсэн. Эцэст нь дурьдхад энэхүү судалгаагаар тогтоосон үр дүн нь эх гүү, тэдгээрийн шинэ төрсөн унаганы шимт бодисын хэрэгцээ болон гүүний саам, саамны бүтээгдэхүүний салбарт онолын болон практик өгөдлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0