Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дарсны фенолт нэгдлийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3901
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : антиоксидант идэвх, чех болон австралийн газар зүйн ялгаатай бүслэл

Аннотаци

Авсри болон Чех улсын газар зүйн ялгаатай бүслэлд ургасан Grüner Veltliner болон Zweigelt сортын усан үзмээр исгэсэн (2009 оны исгэлт) 16 улаан 16 цагаан дарсанд нийт фенолт нэгдэл, антиоксидант идэвх, болон 10 төрлийн фенолт нэгдлийн агууламжийг судласан. Дээрх дарснууд исгэлтийн нэг горимоор үйлдвэрлэгдсэн бөгөөд савалгааны өмнөх дамжлагаас дээж авсан болно. Нийт фенолт нэгдлийн агууламжийг Фолин Чокалтийн аргаар, нийт антиоксидант идэвхийг FRAP (ferric reducing oxidant power) болон DPPH (1,1-Diphenyl-2-picryl-hydrazyl)-ийн аргаар тодорхойлсон. Мөн 10 төрлийн фенолт нэгдлийн судалгааг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тогтоов.
Улаан дарсанд агуулагдах Фенолт нэгдлийн агууламжаар Чех улсын Velkopavlovická-д ургасан SZW (1216 мг/лl) болон Австри улсын Wagram-д ургасан BZW (1122 mg/l) усан үзмийн дарсанд хамгийн өндөр агууламжтай байв. Цагаан дарсан дахь нийт фенолт нэгдлийн агууламж Австри улсын Weinviertel-д ургасан усан үзмээр исгэсэн дарсанд илэрсэн боловч цагаан дарсанд агуулагдах нийт фенолт нэгдлийн агууламжаар хамгийн бага гарсан. Цагаан дарсанд илэрсэн хамгийн бага утга Австри улсын Wagram-д ургасан усан үзмээр исгэсэн дарсанд илэрсэн.
Антиоксидант идэвхийн хувьд Австри улсын Wagram-д ургасан усан үзмээр исгэсэн улаан дарсанд 3,77-3,5 ммоль/л агуулагдаж байгаа нь цагаан дарсанд агуулагдах антиоксидань идэвхээс 7-10 дахин өндөр гарсан. Улаан дарсанд агуулагдах хамгийн бага идэвхи Чех улсын Velké Hostěrádky-ийн Bošovice үйлдвэрлэгчийн дарсанд тодорхойлогдсон (FRAP аргаар тодорхойлсон). DPPH-ийн аргаар антиоксидант идэвх тодорхойлоход улаан дарсанд хамгийн их ба бага утга мөн Чех улсын Velké Hostěrádky-ийн Bošovice үйлдвэрлэгчийн дарсанд илэрсэн.
Цагаан дарсанд агуулагдах гол фенолт нэгдэл болох галлын хүчил Австрийн Poysdorf-ийн дарсанд их (
6.19 мг/л) илэрсэн ба хамгийн бага (
5.04 мг/л) агууламж Чех улсын Velkopavlovická-д ургасан усан үзмийн дарсанд илэрсэн. Катехины дундаж агууламж цагаан дарсанд
7.6 мг/л, улаан дарсанд
24.5 мг/л байна. Ванилийн хүчлийн агууламж
0.87-
2.64 мг/л байна. Кафеиний хүчил улаан ба цагаан дарсанд
0.01-
10.4 мг/л агуулагдаж байв. П-кумарын хүчил болон синнамийн хүчил судалгааны дээжүүдэд бага хэмжээтэй илэрсэн. Ферулийн хүчлийн дундаж утга цагаан дарсанд
2.28-
2.31 мг/л, улаан дарсанд
2.41-
4.13 мг/л тус тус агуулагдаж байна. Улаан болон цагаан дарснуудад рутин, кверцитиний агууламж
2.04-
10.4 мг/л –ийн тооронд хэлбэлзэж байна. Судалгааны дүнгээс хархад газарзүйн бүслэл, орчны дундаж хэм, хур тунадас зэрэг нь усан үзмэнд агуулагдах фенолт нэгдэл болон антиоксидант идэвхд нөлөөлж байна. Нийт фенолт нэгдлийн агууламж антиоксидант идэвх болон фенолт нэгдлүүдийн агууламжтай шугаман хамааралтай байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 307
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :