Хараа голын сав газар дахь эрс тэс уур амьсгал, хүрээлэн буй орчны хүчин зүйлийн нөлөөний дор оршин байгаа зүйлүүдийн амьдралын эргэлт, хоёрдогч бүтээмжийг тодорхойлох нь судалгааны ажлын онцлог байв. Хараа голын сав газрын өдөрч, хаварч, болон хоовгонын багийн зүйлүүдийн амьдралын эргэлтийн чиг хандлага нь эрс тэс уур амьсгал дах тэдгээрийн зохилдлогоо болох эрс унивольтинизм, мөн хоёрдогч бүтээмжээр бага гэх үр дүнгээр маш тодорхой илэрхийлэгдсэн болно. Усны шавжийн аутэкологийн талаархи мэдээлэлийг бүрдүүлэх нь биологийн үнэлгээний үр дүнг дэлгэрэнгүй тайлбарлахад нэн тустай юм. Уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага бүхий Монгол орны өнөөгийн хотжилт, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хөгжлийн нөлөөллийн улмаас доройтсон эсвэл өндөр эрсдэлтэй урсгал усны экосистем, түүнд сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлүүдийн нөлөөлөлийг үнэлэх сээрнуруугүйтэний биологийн шинж чанарын нэгдсэн шалгууруудыг үндэслэх нь цаашид авч хэрэгжүүлэх менежментийн арга хэмжээний нэн тулгамдаж буй хэрэгцээ шаардлага болохыг зөвлөмж болгон дэвшүүллээ. Эдгээр доройтсон орчныг сэргээх менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тухайн орчин дахь биологийн бүлгэмдлүүдийн эргэн нутагшин чадамжийг тогтооход макросээрнуруугүйтэний амьдралын эргэлтийн талаархи мэдлэг нэн чухал болохыг онцлон тэмдэглэв.
Энэхүү докторын судалгааны ажлыг “Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс Нутаг Монгол (МоМо)” төслийн зорилтуудын нэг болох биомониторингийн хөтөлбөрийн хүрээнд явуулсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0