Кварк, антикварк хоёрыг холбогч глюоны орны шинж чанарыг их температурын тохиолдолд судалсан. Тэг температурт уг глюоны орон нь КХД-ийн хамгийн сонирхолтой үзэгдэл болох кварк конфайнментын шалтгаан болдог. Харин их температурт конфайнментаас деконфайнмент руу шилжих фазын шилжилт болж уг глюоны орны талбай багассаар алга болно гэж үздэг. Энэ ажлаар уг глюоны орны төлөв байдлыг фазын шилжилтийн критик температурын орчимд судалсан. Глюоны орны хоолой үүсэх нь урт зайд явагддаг, хөндөх бус онолоор бодогдох үзэгдэл учраас (3 + 1)-хэмжээст тасралтгүй орон зай-цаг хугацааг дискретчилдэг онол болох латтис инвариант онолоор тооцооллоо хийсэн. Глюоны орны энерги ба үйлчлэлийн тууш болон хөндлөн тархалтын дэлгэрэнгүй судалгааг хийсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0