Энэхүү судалгааны хүрээнд байгалийн унаган төрхөө хадгалсан ойт хээрийн экосистемд ургамлын нөмрөгийн хувьд ялгаатай амьдрах орчныг сонгон 4 жилийн хугацаанд нийт 164 удаагийн судалгаа хийж тухайн бүс нутагт 150 зүйл эрвээхэй тархаж буйг илрүүлэн тэдгээрийн элбэгшил, зарим зүйл эрвээхэйн популяцийн төлөв байдал, хамгааллын асуудлыг хөндсөн. Тэрээр тус бүс нутагт 15 зүйл эрвээхэйг шинээр бүртгэж монгол орны хайрсан далавчтаны фаунд шинэ мэдээлэл оруулсан. Уг бүс нутгийн хүрээнд ургамлын нөмрөгийн судалгааг уулын хуурай хээр болон нугын биотопод хийж тэдгээр амьдрах орчны хэлбэрүүдэд тохиолдох эрвээхэйн бүлгэмдлийн онцлогийг илрүүлсэн. Ургамалжилтын хувьд ялгаатай орчинд тохиолдох эрвээхэйн бүлгэмдэл өөр хоорондоо 80 хувийн төсөөтэй байгааг тогтоосны зэрэгцээ бүлгэмдэлд тохиолдох зүйлүүдийн хамгааллын асуудлыг нарийвчлан тусгасан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0