Уг диссертацын ажлын гол зорилго нь үл холилдох 2 шингэнийг микросувагаар нэвтрүүлэх замаар микро болон нано хэмжээтэй ус тосны эмульсыг (усан үе нь тархсан хэсэг (dispersed phase), тос нь үе нь үргэлжилсэн хэсэг (continuous phase)) гарган авч тэдгээр нано хэмжээст усан дуслуудийн тогтвортой байдал, микросувгийн геометрээс хамаарч бүтэц (усан дуслуудын топологи) нь хэрхэн өөрчлөгдөж болох мөн эдгээр олон төрлийн топологийн хоорондын шилжилт, өөрөө аяндаа бүтцээ өөрчлөх зэрэг динамик шинж чанаруудыг судалсан.
Түүнчлэн эдгээр нанолитр эзэлхүүн бүхий усан дуслууд нь нэгэн төрлийн тусгайрлагдсан орчин бөгөөд A болон B урвалж агуулсан 2 усан дуслуудыг цахилгаан хүчдэлийн нөлөөгөөр нэгтгэснээр A+B=AB загварын хими, биологийн төрөл бүрийн урвал явуулж болох орчин бүрдэж байгаа юм. Жишээ болгож цусны бүлэгнэлтийн гол уураг болох fibrin болон энзим thrombin-ий хоорондын урвалаар гаргаж авсан fibrin network –ийн бүтэц шинж чанар нь уураг болон энзимийн концентраци, усан дуслуудын микро сувгаар нэвтэрч өнгөрөх хурд болон урвалын хугацаанаас хэрхэн хамааралтай болохыг судалсан. Нэгэн төрлийн эмульс дахь нанолитр эзэлхүүн бүхий усан дуслууд буюу химийн реакторт химийн болон биологийн төрөл бүрийн урвал явуулж чухал хэрэгцээ бүхий нано жижиг хэсгүүд гаргаж авснаар орчин үеийн шилдэг технологи бөгөөд энэхүү технологийг ашиглан практикт чухал ач холбогдол бүхий нано материал гаргаж авах боломжтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 6
Ишлэгдсэн тоо : 0