Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шавьжны ходоодон дахь хлорофиллийн задрал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3133
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : хлорофиллийн задаргаа, эхэн үеийн задрагууд, хожуу үеийн задрагууд, лепидоптера, хлорофиллийн-сарнил, хлорофиллидтой холбогддог уураг

Аннотаци

Хлорофилль нь байгальд өргөн тархсан будагч бодис бөгөөд ургамлын фотосинтезийн цөм нэгдлийн нэг юм. Тэдгээрийн жилийн турш ээлжлэн явагдах биологийн нийлэгжил болоод задрал нь хэдэн арван тэрбум тонноор хэмжигдэх ба сүүлийн хорь гаруй жил эрчимтэй судлагдсан байна. Миний нэгэн сэдэвт ажлын судалгаа нь загвар шавьж болох Spodoptera littoralis -ын болон Lepidoptera овгийн бусад Spodoptera eridania, Heliothis virescens, Helicoverpa armigera, Manduca sexta зүйлүүдийн ходоодон дахь хоол боловсруулалтын явцын хлорофиллийн задралыг ургамлынхтай харьцуулан судалсан. Судалгааны үр дүнд шавьжны ходоодонд явагдах задрал нь:
- Эхэн үеийн шатандаа буюу хлорофилль нь Mg2+ ион, фитолын хэлхээ болон метилдекарбоксилын бүлгүүд алдагдаж порфирины макро-цагираг задарч нээгдэлгүйгээр ялгадсаар гадагшилдаг болохыг тогтоосон.
- Мөн ургамлын зүй тогтлоос ялгарах нэг онцлог нь зөвхөн хлорофилль а задраад зогсохгүй мөн хлорофилль б хэлбэр нь шууд задарч тэдгээрийн задраг феофорбайд а ба б болон пирофеофорбайд а ба б нэгдлүүд нь ургамал идэшт шавьжны ходоодонд зонхилдог болохыг өндөр мэдрэмжит шингэний хроматографи (ӨМШХ) - масс спектрийн (МС) ба Цөмийн Соронзон Резонансын (ЦСР) спектрийн аргуудаар тодорхойлсон.
- Үүнээс гадна шавьжны ходоодноос ялгасан өндөр агуулгатай липокалин овгийн поликалин уургийг ялгаж, нано- ӨМШХ-МС (протеомикс)-ийн аргаар тодорхойлсон ба энэхүү уураг нь хлорофиллийн задраг болох хлорофиллидтэй нөхцөлдөн холбогдож ходоодны ханан дахь эпителиалийн бүрдэл болохыг флюросценцийн микроскопи болоод биохимийн аргуудаар тогтоосон.
- Онцлог молекул масс бүхий хлорофиллийн задрагууд шавьжны ходоодонд хэрхэн задарч, аль хэсэгт нь тархаж байрласныг матриц хэрэглэсэн лазерийн шингээлтийн ионжуулалттай-баригдах хугацаан мэдрэмжит МС-ийн болон флюресценцийн аргуудаар дүрслэн гаргасан.
- Шавьжны ходоодон дахь хлорофиллийн задрал нь дээд ургамлын насжилтын үеийн сонгодог хэлбэрийн задралын механизмтэй ижил төстэй хэдий ч хлорофилль б- ийн хувьд шууд задрал явагддаг болох нь тогтоогдсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 185
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :