Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын нөхцөлд улаанбурхан өвчинтэй тэмцэхэд вакцины биологийн идэвхит чанарын судалгааны ач холбогдол



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1985
Түлхүүр үг : тархварзүй, дархлаажуулалт, эпедими, стратеги, тактик, үндэслэл, өвчний дэгдэлт, хүүхэд, эмнэлзүй, оношлогоо, улсын бүртгэл, клиник шинж, лаборатори, шинжилгээ, прогноз, шинжлэх ухааны үндэслэл

Аннотаци

Энэ судалгаанд монгол оронд бүртгэгдсэн улаанбурхан өвчний тархварзүйг 42 жилийн /1960- 2002/ үзүүлэлтээр дархлаажуулалтын өмнөх дархлаажуулалтын үеийн гэж 2 бүлгээр оруулав. Дархлаажуулалтын өмнөх 12 жилд эпидеми жил бүр бүртгэгдэж байсан бол 1974-оноос өвчлөл вакцин хэрэглэхээс өмнөх жилтэй харьцуулахад 17 дахин буурч дархлаажуулалтын эхний жилүүдэд эпидеми хоорондын интервал 1-2 жил, 1980-аад оны эпидеми хоорнндын интервал 3-4 болжээ. Дархлаажуулалтын 29 жилийн хугацаанд вакцин эхлэн тарих насыг 4 удаа өөрчлилж, 1986 оноос 2 тунгаар тарьснаар эпидеми хоорондын интервал 9-11 жил болсон байна. 1986 оноос улаанбурхан өвчинтэй тэмцэх стратеги тактикийн үндэслэлийг дэвшүүлэн тавьсан байна. Вакцинжуулалтын хугацаанд улс орныг хамарсан эпидеми 4 удаа, зарим аймаг сумдыг хамарсан дэгдэлт мөн 4 удаа, бусад жилүүдэд нь алаг цоог өвчлөл бүртгэгдэж вакцин тариулаад өвчлөх, вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл дунджаар 12-16 %-тай байна. Дархлаажуулалтын хугацаанд 5 удаа нэмэлт вакцинжуулалтыг тухайн үеийн эпидемийн онцлогт тохируулан зохион байгуулжээ. Монгол оронд улаанбурханы өвчлөлт эмнэлзүйн оношийн мэдээгээр улсын бүртгэлд оруулах, клиник шинж тэмдгээрээ ижил төстэй халдварыг ялган оношлох лабораторийн шинжилгээг өргөжүүлэх, вакцины хамралт, вакцин тариулаад өвчлөх, мөн вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөлийн шалтгааныг нарийвчлан судлах, улаанбурхан өвчний гарч болзошгүй дэгдэлтийн прогнозыг боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 220
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :