Мангийн шпинелээр хийгдсэн шинэ материал нь өндөр температурт тэсвэртэй, цахилгаан тусгаарлагч шинж чанар бүхий бүтцийн материал бөгөөд металлургийн, цахилгаан техникийн, радиотехникийн ба химийн үйлдвэрүүдэд өргөнөөр ашигладаг. Эх түүхий эдүүдийн нунтаглалын зэрэглэл, нэмэлт бодисуудын төрлөөс хамаарч мангийн шпинелийг хатуу фазын синтезийн урвалаар 1000- 16000С-д гаргаж авдаг. Мангийн шпинел дээр суурьласан керамикийг 1450- 18000С-д гарган авдаг. Зол- гелийн технологийн арга нь мангийн шпинелийг (МgAI2O4) нийлэгжүүлэн гаргаж авах дэвшилтэт, ирээдүй бүхий арга бөгөөд карамик материалийг нь энэ арга суурьлан илүү сайн чанартай гаргаж авах боломжтой юм. Цахилгаан тусгаарлагч нягт керамик материалыг нам температурт (1400- 14500C) хатуу фазын урвалын аргатай харьцуулан гаргаж авсан. Шпинелийн синтезийг 10000С-ын температурт 97%-ийн гарцтайгаар золгелийн аргаар нэг компонетийг нь уусдаг давс хэлбэрийн түүхий эд ашиглан гаргаж авсан болно. Нэмэлт хосломол байдлаарB2 O3 ба TiO2 ислүүдийг алкохолат хэлбэрээр гидролизын процесст оруулах замаар ашигласан. Дээрхи нэмэлт бодисууд нь шпинел үүсэх процессыг идэвхжүүлж өгдөг болохыг тогтоожээ.