Уг диссертацийн ажилд Монгол улсын эдийн засгийн болон бүс нутгийн хөгжилд эрдэс баялгийн салбарын үзүүлэх нөлөөг авч үзсэн болно. Диссертацийн ажил нь бүхэлдээ Монгол улсын бүсчилсэн хөгжлийн тухай шинжлэх ухааны үзэл бодол, бүс нутгуудын тухай болон бүсүүдийн төвүүд тулгуур хотуудыг тодорхойлох арга зүйн алхамууд ба дэд бүтцийн нөлөө зэрэг Монгол улсын хөгжлийн бодлогын асуудлыг альтернатив хэлбэрээр тусгасан бүтээл юм. Гол зорилго нь эрдэс баялгийн салбарт тоон болон чанарын үнэлгээ өгөх, бүсчилсэн хөгжил, бүсчилсэн хөгжлийн бодлогын зарим арга зүйн асуудлуудыг боловсруулахад оршсон. Ач холбогдол нь даяарчлалын эрин үед Монгол улсын эрдэс баялгийн чадавхийг оновчтой ашиглах боломжийг тодорхойлсон явдал юм. Шинэлэг тал нь Монгол улсын бүсчлэх шинжлэх ухааны үндэслэлийг гаргасан, бүсүүдийн төв тулгуур хотуудыг тодорхойлох олон критерт аргачлалыг хэрэглэсэн, эрдэс баялгийн салбарын хөгжлийн альтернатив хувилбарыг боловсруулсан, тээврийн хэрэгцээ коридорын ач холбогдлыг тодорхойлсон зэрэг болно.