Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Баруун Монголын сибирь шинэсэн (Larix sibirica Ldb.) ойн бүтэц, өсөлтийн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1994
Түлхүүр үг :

Аннотаци

Монгол орны Баруун хэсэг буюу Хангайн нурууны шинэсэн ойн өсөлтийн болон такасацын бүтцийн хээрийн судалгааг 1990-1993 онуудад явуулж ой судлалын шинжлэх ухааны үүднээс шинэсэн ойн өсөлтийн явцыг үнэлэх, ойн бүтцийн онцлогийг илрүүлсэн болно. Шинэсэн ойн өсөлтийн онцлог ялгааг тогтоон Монгол оронд ойн бонитетийн динамик үнэлгээг анх удаа боловсруулсан болно. Энэ ангиллыг дэлхийн өндөр хөгжилтэй орны ойн аж ахуйн практикт ихээхэн хэрэглэж байгаа юм.
Монгол орны шинэсэн ойн таксацын бүтцийг ойн дахь моддын бүдүүний тархалтын бүтцийн онолтой харьцуулан судалж шинэсэн ойг бүтцийн хувьд хэд хэдэн хэвшинжид хуваагдах онцлогийг тогтоосон. Шинэсэн ойн бүтцийн судалгаанд тулгуурлан ойн нөөцийг тогтоох гол үндэслэл болох шинэс модны эзэлхүүний таблицыг модны ишний хэлбэрийн судалгаанд тулгуурлан боловсруулсан. Модны ишний хэлбэрийн судалгаанд тулгуурлан шинэс модны эзэлхүүнийг тогтоох арга нь маш цөөн тооны модны хэмжилтэнд үндэслэн шинэс модны эзэлхүүнийг нарийвчлал сайтайгаар тодорхойлох боломж ологосон болно. Энэ судалгааны явцад шинэс модны дүрсийн тооны коэффициентийг модны өндрөөс хамааруулан ялгавартайгаар тогтоосон нь онолын ихээхэн ач холбогдолтой юм.
Хангайн нурууны шинэсэн ойн хувьд ойн бонитетийн динамик ангиллыг боловсруулан ойн тооны болон техникийн болцын насыг тогтоож ойн аж ахуйг эрхлэн хөтлөх шинжлэх ухааны үндэслэл болон ойн менежментийг ойн өсөлтийн онцлогт тулгуурлан явуулах арга замыг боловсруулав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 81
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД