Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн төволөрсөн удирдлагыг боловсронгуй болгох зориулалтаар системийн бүтцийн схемийг тогтоож, дулаацуулгын объектын дулаан физикийн шинж чанар хийцийн шинж чанарт анализ хийсэн. Объектын гадна орчны нөлөөллүүд болох гадна агаарын температур, нарны тусгалын радиац, салхины хурд чиглэлийн математик загварыг гарган авч түүний бүтцийн тогтворжилтонд анализ хийсэн. Дулаацуулгын объектын хийцийн ба горимын параметрүүдийн мэдрэмжийн онолыг ашиглан дүгнэлт өгсөн. Диссертацид математик статистикийн арга, мэдрэмжийн онолоын арга, стохастик дифференциаль тэгшитгэлийн арга зэрэг аргуудыг хэрэглэсэн. Шинэлэг талууд: -Дулаанжуулалтын системийн динамикшинж чанарыг стохастик дифференциаль тэгшитгэлээр бичиж бүтцийн схемийг байгуулсан. -Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн жишээн дээр динамик тодорхойломжийг статистик үндсэн дээр тодорхойлсон. -Барилгын ханын материалын хийцийн ба дулаан физикийн шинж чанарыг мэдрэмжийн онолын аргаар судалж анализ хийсэн. -Орчны агаарын чийглэг ба гадна агаарын температур нь барилгын ханын хийцийн төлөв байдалд нөлөөлөх нөлөөллийг судалсан. -Улаанбаатар хот, хотын орчны гадна агаарын температурын математик загварыг гарган авч бүтцийг дэлхийн цаг агаарын бусад бүсэд хэрэглэх боломжийг баталсан. -Математик загварын тусламжтайгаар гадна агаарын температурын хугацаанаас хамаарах өөрчлөлт нь дулаанжуулалтын системийн удирдлага ба удирдлагын талаар урьдчилсан мэдээлэл гаргахад ашиглаж болохыг баталсан. -Дулаацуулгын объектод байрны тасалгааны температур ба салхины нөлөөлөх нөлөөг шинэ аргаар томъёолсон.