Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Халуунд тэсвэртэй эпоксидын полимерийн нийлэгжүүлэлт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3135
Хамгаалсан он : 1987
Түлхүүр үг : полимер, халуун тэсвэрлэх чанар, хими, эпоксид, нийлэгжүүлэлт, молекул, термогравиметр, лак, будаг, хуванцар, материал, бүтээгдэхүүн, эфир, азот

Аннотаци

Халуунд тэсвэртэй эпоксидын полимерийн нийлэгжүүлэлт- Нийлэг полимерийн зуун гэж нэрлэгддэг орчин үед нээгдэн судлагдаж, үйлдвэр, техник, ахуй амьдралд хэрэглэгдэж байгаа олон мянган нийлэг полимерууд түүний дотор эпоксидын полимеруудын хамгийн дутагдалтай сул тал болох халуун тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх явдал дэлхийн полимер- химийн мэргэжилтнүүдийн анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудлын нэг юм. Энэхүү чухал асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхийг судалгааны ажлын зорилго болгон дэвшүүлж бисгидроксибензилдифенилийн эфир, азот бүхий гетероатомт цагригт нэгдлүүд, хүрэн нүүрсний пиролизын давирхайнаас фенолоос гарган авсан фенолформальдегидын полимер зэргээс 5 шинэ эпоксидын полимерийг нийлэгжүүлж гарган авах аргуудыг бий болгож, молекулын бүтэц, шинж чанарыг нь ИКС, Н ЯРМ, масс спектрийн болон хроматографын аргуудаар тодорхойлж одоогоор үйлдвэрт өргөн хэрэглэж байгаа дианы эпоксидын полимерээс халуун тэсвэрлэх чадвараараа илт давуу болохыг термогравиметрийн аргаар судлан тогтоосон. Эдгээр эпоксидын шинэ полимерүүд нь халуунд тэсвэртэй лак, будаг, цутгамал хуванцар материал, бүтээгдэхүүн гарган авах эх түүхий эд болохыг судалгааны ажлын дүнд баталсан нь энэхүү бүтээлийн практикийн ач холбогдлыг харуулж байна.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 210
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :