Манай оронд мал нядалгаанаас гарч буй биологийн идэвхит түүхий эдийн 80 гаруй хувь нь хонь, ямааных байдаг. Энэхүү судалгааг эхлэхийн өмнө хонь, ямааны нойр булчирхайнаас уураг задлагч ферментийн холимгийг гарган авах технологи боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. Судалгааны ажлаар энэ бэлдэмлээс трипсин, химотрипсин ферментүүдийг ялган, цэвэршүүлж, шинж чанарыг нь үхэр, гахайн нойр булчирхайн ферментүүдтэй харьцуулан судлах зорилт тавьсан юм. Уг ажлын хүрээнд аффин хромотографийн аргаар хонь, ямааны нойр булчирхайн трипсин, химотрипсинийг ялган, цэвэршүүлж, тэдгээрийн шинж чанарыг үхэр, гахйн нойр булчирхайн ферментүүдтэй харьцуулан судалсан.