Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Энэтхэгийн харилцаа 1947-1999



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1289
Хамгаалсан он : 2002
Түлхүүр үг : харилцаа, Монгол, буддизм, Хүннү, Монголпури

Аннотаци

Монгол Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа 2700 гаруй жилийн түүхэн уламжлалтай гэдгийг анхлан харуулахыг оролдож, 2 оны хэлхээ холбоо Бурханы шашин үүсэхээс өмнө үүсч Хүүннү-гийн үеэс улбаатай байсан гэдгийг харуулсан. Энэтхэгийн зүүн хойд бүсийн болон Химадайн сав газрын 30 сая ард түмэн бол монголжуу гарал үүсэлтэй гэдгийг тэмдэглэн тэдний дотор Хэрэйд зэрэг аймгууд байгааг анхлан тэмдэглэж тэдгээрийн зан заншил үйл ажиллагаа бидэнтэй ижил төсөөтэйг гаргажээ. Мөн Дели хотод Монголпури гэдэг монголчуудын хотхон гэдэг район байдгийг зохиогч өөрийн өмнө хийсэн судалгаан дээр үндэслэн тавьжээ. Хожим Бурханы шашин соёл, гүн ухаан, анагаах ухаан, одон орны судлал зэрэг нь энэтхэгээс шууд Монголд нэвтэрсэн тул бид бие биеийгээ оюун санааны хөршүүд гэж нэрлэдэг гэдгийг тэмдэглэжээ. Өнөөгийн харилцааг дотор нь хэд хэд ангилж үзсэний зэрэгцээ 1990 оноос хойш 2 орны нийгэм, эдийн засгийн зохион байгуулалт ижил төсөөтэй болсон нь 2 орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэх үндэс суурь болсныг тэмдэглэв. Мөн 2 орны ирээдүйн харилцаа, хамтын ажиллагаа мэдээллийн технологи ялангуяа программ хангамжийн салбарт хамтарсан үйлдвэр бий болгох чиглэлээр ирээдүйд хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулж, англи хэл, компьютерийн хичээлээр дагнах, биотехнологи, сансар судлал, жижиг дунд үйлдвэр, Энэтхэгийн хөдөө аж ахуйн ногоон, цагаан, шар хувьсгал мөн сэргээгдэх эрчим хүчийг Монголд нэвтрүүлэх зэргээр хөгжүүлэх нь илүү оновчтой талаар диссертацид онцлон тэмдэглэжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 176
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :