Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны Хангайн бүсийн халуун рашааны изотопийн болон геохимийн судалгаа, тэдгээрийг ашиглах хэтийн төлөв



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3512
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : халуун рашаан, хүйтэн рашаан, Хангайн бүс, гели, нүүрстөрөгчийн изотоп

Аннотаци

Монгол орон нийт 42 халуун рашаантай үүнээс 32 халуун рашаан нь хангайн уулархаг бүсэд оршдог бөгөөд энд нийт 5 аймаг хамаарагддаг. Энэ удаагийн судалгаанд хангайн бүсэд орших нийт 46 халуун болон хүйтэн усны дээж судалгаанд хамрагдсан үүнээс 25 нь халуун рашааны дээж бөгөөд энэ судалгааны химийн найрлагыг өмнөх жилүүдийн химийн шинжилгээний дүнтэй харьцуулж үнэлэлт дүгнэлт өгсөн болно. Энэхүү судалгааны үр дүнд хангайн бүсийн халуун рашаанууд нь мэдэгдэхүйц том өөрчлөлтөнд ороогүй бөгөөд Na+-HCO3- болон Na+-SO42- төрлийн уснууд байна.Эдгээр халуун рашаануудтай харьцуулан ижил газар оршиж байгаа хүйтэн уснууд нь Ca2+-HCO3- төрлийн уснууд байна. Ижил газар оршиж байгаа халуун, хүйтэн уснууд нь хоорондоо их ялгаатай бөгөөд халуун уснууд нь Na, K агуулга зонхилж байхад хүйтэн усанд нь Ca, Mg агуулга зонхилж байна. Энэ нь халуун уснууд нь ус чулуулгийн харилцан үйлчлэлд сайн орж ионы харилцан солилцолд орж байна. Хангайн бүсийн халуун рашаануудын δD болон δ18O агуулга -87 аас -126‰ ба-12 с -17‰ байна. Харин хүйтэн усны δD болон δ18O агуулга нь-78 аас 127‰ ба -11 -17‰ байсан ба хүйтэн усны D болон 18O-н агуулга халуун усныхтайгаа ойролцоо агуулгатай байсан. Энэ нь Хангайн бүсийн халуун рашаанууд нь газрын гадаргууруугаа гарч ирэх явцдаа гүний болон гадаргийн хүйтэн устай холилдож харилцан үйлчлэлд орж байна.
Мөн δ18O агуулгын шилжилт өөрчлөлт байхгүй байсан ба энэ нь тухайн халуун рашаанууд нь тухайн газар нутгийн ус чулуулагтай харилцан үйлчлэлд орж байна гэж үзэж байна. Энэ судалгаад хамрагдсан уснуудаас Завхан аймгийн халуун, хүйтэн ус нь бусад аймгийн усны дээжтэй харьцуулахад илүү хасах үзүүлэлттэй байсан нь бусад аймгуудаас илүү өндөрлөг газар оршдогтой холбоотой байна.
Хангайн бүсийн халуун усны уур, хийн эх үүсвэр хаанаас ирж буйг тогтоохын тулд Гели болон неоны харьцаагаар тодорхойлсон. Үүнд: 3He/4He радиус нь R/RA
0.007 -оос
0.009 (
0.069*10-6-
0.15*10-6) мөн 4He/20Ne радиус нь 450 – 672 тус тус байлаа. Энэ судалгаагаар хангайн бүсийн халуун усны He болон Ne хий нь Уран болон торийн задралын үр дүнгээс ирж байна гэж үзэж байна.иймээс энэ судалгаанд хамрагдсан халуун усны уур хийн радоны гарал үүсэлтэй болохыг тогтоосон. Мөн энэ судалгааны бүс дэх халуун рашааны 13C изотопын радиус нь -13 aac -17‰ байна. Энэ нь судалгаанд хамрагдсан халуун уснуудын гарал үүсэл нь радоны гарал үүсэлтэй болохыг баталсан бөгөөд ялангуяа карбонат (HCO3) агуулга нь органик гарал үүсэлтэй байна. Мөн δ34S агуулгыг тодорхойлсон бөгөөд энэ нь +4 -с +19 ‰ байсан ба энэ нь өргөн тархсан үзүүлэлттэй байсан учир бид He/Ne болон 13C –н үр дүн дээр үндэслээд хүхрийн гарал үүсэл нь магадгүй тунамал чулуулгаас ирж байна гэж үзсэн.
Бид энэ судалгаанд газрын гүний халуун усны температурыг тодорхойлохын тулд 3 өөр төрлийн арга зүйг ашигласан. Энэ судалгааны дүнд Хангайн бүсэд орших халуун рашааны газрын гүний халуун усны температур нь 120±40℃ байгаа бөгөөд Хангай бүсийн халуун рашаанууд нь бага температурын ангилалд багтаж байна. Эдгээр шинжилгээний үр дүн дээр Хангайн бүсийн халуун уснууд нь бага температурын ангилалд хамрагдаж байгаа учир тухайн халуун усны нөөцийг өрөө тасалгаа халаах болон бинари системийг ашиглан цахилгаан гаргаж авч болох юм гэж дүгнэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 406
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :