Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бага тархины мөхлөг эсийн өмнөдөгчийн дифференциацийн явцад, гишгүүр уураг jsap1-н эс доторх байршилын функцийн анализ



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3891
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : jsap1, бага тархи, мөхлөг эсийн өмнөдөгч, fgfr, fgf2, jnk, erk, плазмын мембран

Аннотаци

MAP киназын (MAPK) сигналын өвөрмөгц байдал ядаж зарим талаараа,MAPK замуудын өвөрмөгц идэвхжилийг тухайн сигналын бүрэлдхүүн уургуудыг функционал модуль болгож зохион байгуулдаг гишгүүр уургуудын тусламжтай хангадгддаг. Уг судалгаанд иммуноцитохимийн тусламжтай c-Jun NH2-төгсгөлийн киназа (JNK)/стрессээр идэвхжигч протеин киназатай холбоотой гишгүүр уурга 1 (JSAP1)-н эс доторхи тархалтыг, идэвхтэй хуваагдлын шатан байгаа бага тархины мөхлөг эсийн өмнөдөгчийн (GCP) өсгөвөр дээр шалгасан.GCP-н дифференциацийг JNK болон эсийн гаднах сигналаар зохицуулагдагч киназа (ERK) сигналуудаар өдөөгч өсөлтийн фактор фиброластын өсөлтийн фактор-2 (FGF-2)-р үйлчлэхэд, JSAP1 плазмын мембранлуу шилжин, идэвхжсэн JNK болон ERK-тэй цуг байрлаж байв. Байнгын идэвхтэй FGF рецептороор (FGFR) трансфекци хийсэн эсүүдэд, JSAP1 болон идэвхжсэн FGFR нь хамтдаа плазмын мембранд идэвхжилтэй болон фосфоржилтоор идэвхжээгүй JNK болон ERK -тэй цуг байрлаж байв. Эдгээр давхцсан байршил нь JNK-тэй холбогдогч домэйнгүй мутант хэлбэрийн JSAP1-ыг орлуулахад илрээгүй байна. Трансфекц хийсэн эсүүдэд явуулсан биохимийн анализаар идэвхжсэн FGFR нь JSAP1-ы JNK болон ERK-тэй холбогдох идэвхийг нэмэдгүүлэх бөгөөд JSAP1 нь FGFR-р өдөөдгдсөн JNK болон ERK -н идэвхжилийг нэмэгдүүлж байв. Эдгээр үр дүнг нэгтгэн дүгнэвэл FGFR-р үйлчлэхэд JSAP1 плазмын мембранлуу шилжиж, JNK болон ERK-тэй холбогдон тэдгээрийн идэвжилийг хөнгөвчилсөнөөр бага тархины GCP-н дифференциацийг эхлүүлдэг болох нь харагдав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 236
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :