Монгол орны морин чичүүлийн Лейшманиа паразитын тархвар судалгааны ажил хийгдэв. 2008 онд Монгол орны говийн бүс нутгаас цуглуулсан 62 морин чичүүл (Rhombomys opimus)-д паразит, молекул биологи болон дархлаа судлалын шинжилгээнүүдийг ашиглаж лейшманиа паразитын халдварыг илрүүлэх шинжилгээ хийв. Тусгайлан бэлтгэсэн ННН тэжээлт орчинд морин чичүүлийн чихний гомогенатыг өсгөвөрлөх замаар 62 морин чичүүлийн 8-аас (
13.9%) лейшманий паразитыг илрүүлсэн болно. Тэдгээрээс эсийн өсгөвөрт дасан зохицсон хоёр нутгийн омог (MRHO/MN/08/BZ18 ба MRHO/MN/08/BBU23) ялган авсан юм.
LSUrDNA болон nagt генүүдийн праймер ашиглан морин чичүүлийн дэлүүний гомогенатаас уг паразитын халдварыг ПГУ-аар илрүүлэхэд
21.05% (12/57) ба
35.08% (20/57) тус тус үр дүн үзүүлжээ.
Ийлдэс судлалын тандан судалгааг L. major задрагийн уусмал антиген ашиглан ФХЭБУ-аар шинжлэхэд нийт морин чичүүлийн
80.6% нь эерэг үр дүн үзүүлсэн.
Монгол орны морин чичүүлээс ялган авсан лейшманиа паразитад лабораторийн туршилтын чичүүл, Meriones unguiculatus (MGS/Sea) болон BALB/cА хулганад мэдрэмтгий байдлыг зориудын халдварлуулалт хийж үзэхэд Leishmania turanica паразит нь MGS/Sea чичүүлд аяндаа эдгэрэх арьсны шархлаа, харин BALB/cА хулганад өндөр хоруу чанартай байв.
Эдгээр үр дүн нь лейшманийн амастигот нь эзэн амьтанд чих болон дэлүүнд ямар нэгэн эмгэг өөрчлөлт үзүүлэхгүй, нууц халдвараар хадгалагддаг болохыг тодорхойлж байна. Лейшманий паразит нь Монгол орны морин чичүүлийн дунд эндемик хэлбэрээр тархсан бөгөөд морин чичүүлд хоруу чанар багатай байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 9
Ишлэгдсэн тоо : 0