Улаан гоёо (Cynomorium songaricum) ургамлын махлаг ишнээс молекул масс ( , ) болон бүтцээрээ ялгаатай 3 полисахаридыг (CSP-1, CSP-2, CSP-3) sephadex G-100, G-75, G-50 баганан хроматографиудыг ашиглан ялгаж авсан. CSP-1 полисахарид нь шугаман (13)-α-D-глюкопираноз ба бага хэмжээний метил глюкуроны хүчлийг агуулсан байсан. Энэхүү судалгаагаар бид уг хоёр полисахаридын уураг болон пептидтэй харилцан үйлчлэлцэх үйлчлэлийг гадаргуугийн плазмон резонансын (SPR-surface plasmon resonance) багажаар шинжлэн биологийн механизмыг нь тайлбарласан. Судалгаанд уургийн модель болгон эерэг цэнэгт амин бүлэгтэй поли-L-лизинийг сонгож авсан. Гадаргуугийн плазмон резонансын багажаар салах хурд (kd), холбогдох хурд (ka), салах тогтмолыг (KD) хэмжихэд полисахаридууд поли-L-лизинтэй сул харилцан үйлчлэлцэж байсан ба сульфатжуулсны дараах полисахаридууд нь молекул массаасаа хамааран уурагтай харилцан адилгүй үйлчлэлцэж байсан. Энэхүү судалгааны үр дүнгээр дээрх хоёр сульфатжуулсан полисахарид нь электростатистик үйлчлэлээр уурагтай холбогдон өвөрмөц биологийн идэвхийг үзүүлдэг байж болох юм гэсэн урьдчилсан таамаглалыг дэвшүүлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0