Будааны репродукцийн (үржлийн) үед тохиолдох гэнэтийн хүйтрэлт нь ургацын хэмжээг эрс бууруулдаг бөгөөд энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд вегетацийн хугацаанд хүйтнийг тэсвэрлэхэд оролцдог генийг тодорхойлох нь судалгааны гол үндэслэл болж байна. Бидний судалгаанд Хятадын Юннан дүүрэгт тариалдаг хүйтэнд тэсвэртэй цагаан будааны сортыг Японы хойд бүсэд ургадаг амт чанарын хувьд тэргүүлэх зэргийн ‘Hitomebore’ цагаан будааны сорттой эрлийзжүүлэн хүйтэнд тэсвэртэй, амт чанар сайтай сорт гарган авч, улмаар хүйтэнд тэсвэрлэх QTL (ижил хромосомын ойролцоо зайнд байрлах бүлэг ген)-ийг SNP-нэг нуклеотидын полиморфизм, SSR маркер, секвенцийн анализаар будааны 3-р хромосом дээр RM7000 болон C11223 маркерийн хооронд байгааг тодорхойлсон. Дээрх маркерууд хоорондын бүсэд байх боломжит генүүдийг, мутацид орсон ургамалд шилжүүлэх, мутацид ороогүй будааны ургамалд генийн экспрессийг дарангуйлах зэрэг туршилт гүйцэтгэн шилжмэл гентэй ургамал гарган авч генүүдийн оролцоог тодорхойлсон.
Эцэст нь шинээр 11 маркер зохиож, секвенцийн анализ хийснээр QTL бүсийг 35 кб (35 мянган хос нуклеотид) хүртэл хэмжээнд богиносгон, тухайн бүсэд тодорхойлогдсон 9 нэг нуклеотидын полиморфизм (SNP)-д үндэслэн анализ хийхэд 33735721 байрлал дээрх SNP-ийн хүрээнд small RNA байгааг илрүүлсэн бөгөөд ургамалд үл кодлогдох RNA нь абиотик стрессийг даван туулахад чухал нөлөө үзүүлдэг гэсэн олон судлаачдын үр дүн дээр үндэслэн тухайн SNP нь хүйтэнд тэсвэрлэх чадвартай холбоотой байж болохыг судалгааны үр дүнгээр харуулав. Энэхүү гарган авсан рекомбинант сортуудын хүйтэнд тэсвэрлэх чадварыг үнэлэхдээ 20 см гүн,
18.5оС-ийн хэмд тохируулсан автоматжуулсан урсгал усалгааны системийг 2 сарын турш хэрэглэхэд шинээр гарган авсан сорт нь “Hitomebore”-тэй харьцуулахад хүйтнийг тэсвэрлэх чадвар нь
3.5 дахин илүү, харин “LTH”-тэй харьцуулж болохуйц байгаа нь тогтоогдсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0