Промотор нь вектор молекулуудыг ашиглан гадны ген болон ямар нэг өөр дараалалтай ДНХ-ийн хэсгийг эсэд оруулахад тухайн оруулсан хэсгийн үйл ажиллагаа, мөн түүний тогтвортой экспресслэгдэх зэрэгт чухал үүрэгтэй байдаг. Организмд оруулсан рекомбинант ДНХ дахь промоторын идэвхи нь эсийг удаан хугацаагаар өсгөвөрлөн ургуулах явцад буурсаар байдаг тул үүнийг шийдэх нь цаашдын судалгаанд чухал болно. Бета-Актин (hACTB) нь хүний булчингаас бусад эдэд тогтвортой байнга экспресслэгддэг генүүдийн нэг юм. Уг судалгаанд бид хүний hACTB генийн промотор хэсгийг бусад өргөн хэрэглэгддэг промоторуудтай харьцуулан плазмид векторт судалсан .
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0