Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Компьютер- дэмжлэгэт геометрийн анализын аргаар илрүүлсэн уургийн бүтцийн зарчмууд



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2895
Хамгаалсан он : 2004
Түлхүүр үг : Хеликс фиттинг, тойргийн фиттинг, уургийн хоёрдогч бүтэц, лейцин-баялаг давталтат уураг, хамгийн бага квадратын арга, оновчлол, парахеликс

Аннотаци

Уургийн гурван хэмжээст бүтцийн геометрийн анализ нь уургийн эмхрэлтийн бүтцийн элемент, уураг уургийн харилцан үйлчлэлийн механизмыг ойлгоход туслах юм. Энэхүү судалгааны ажлаар гурван хэмжээст өгөгдөлд тойрог болон хеликсын тэгшитгэлийн хамгийн бага алдаатай байхаар тааруулах (фиттинг хийх) үнэмлэхүй хамгийн бага квадратын аргыг хөгжүүллээ. II ба III бүлэгт эдгээр аргуудын талаар болон жишээн дээр шалгасан үр дүнгийн талаар тодорхой бичлээ. IV, V бүлэгт эдгээр аргуудыг лейцин-баялаг давталтат уураг ба уургийн 310-хеликсийн геометрын анализад хэрэглэсэн үр дүнгийн талаар бичлээ.
IV бүлэгт лейцин-баялаг давталтат уургийн анализад гурван хэмжээст тойргийн фиттинг ба вектор анализыг хийж гүйцэтгэв. Энд дэвшүүлсэн R, _, t гэсэн гурван параметр нь лейцин-баялаг давталтат уургийн бүтцийг хангалттай сайн
Тодорхойлж байна. Лейцин-баялаг давталт агуулсан домений арк хэлбэртэй хэсгийн муруйлтын ба лейцин-баялаг давталтат уургийн хоёрдогч бүтцийн мотифийн хооронд хүчтэй хамаарал байгааг олж тогтоов. Лейцин-баялаг давталт агуулсан уургийн хүнхэр гадаргууг үүсгэх b-ялтасыг Мёбиусын бүс үүсгэж байна гэж үзэх болох байна. Эдгээр үр дүнгүүд нь лейцин-баялаг давталт агуулсан уургийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, энэ уургийн бүтцийн олон талт байдал ба бүтцийн өөрчлөлтийн талаар илүү тодорхой анализ хийж боломж олгож байна.
V бүлэгт уургийн бүтцийн өгөгдлийн сангаас авсан уургийн 3 хэмжээст бүтцүүдээс 310-хеликсүүдийг ялган авч структурын геометрын анализ хийлээ. Үүний үр дүнд уурагт тааралдах 310-хеликс нь онолын идеаль хеликсүүдтэйгээ адилгүй бөгөөд 9 амин хүчлээс урт хеликсүүд нь угаасаа төгс бус болох нь батлагдав. Иймд эдгээр төгс бус хеликсүүдийг парахеликс гэж үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Дүгнэж хэлэхэд, эдгээр үр дүнгүүд энэ 2 аргыг структурын онцлог, уургийн структурын зарчмыг илрүүлэхэд үнэхээр чухал болохыг үзүүллээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 251
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :