Ургамлын өсөлт хөгжилтөнд зайлшгүй шаардлагатай олон төрлийн гормон байдгаас стеройд гормон болох брассиностеройд нь эсийн өсөлт, хуваагдал, орчны стресст тэсвэрлэх чадвар зэргийг нэмэгдүүлдэг физиологийн идэвхи бүхий гормон юм. Брассиностеройдыг анх 1979 онд Brassica napus ургамлын тоосонцроос гарган авсан (Grove et al. 1979) юм. 1990-ээд оны сүүлийн хагаст хийгдсэн молекул биологийн судалгаанууд нь брассиностеройд нь ургамалын өсөлт хөгжилтөнд зайлшгүй чухал шаардлагатай гормон болохыг тогтоосон (Chory et al. 1991; Li et al. 1997; Fujioka et al. 1997) юм. Брассиностеройд нь бусад гормонтой харьцуулахад харьцангуй хожуу нээгдсэн бөгөөд эсийн доторхи сигнал дамжуулах механизм нь бүрэн гүйцэд судлагдаагүй байна. Иймээс брассиностеройдын сигнал дамжуулах механизмыг судлан, ургамлын өсөлт хөгжилт, гадаад орчны стрессийг даван туулах чадварыг нөхцөлдүүлэгч шинэ ген болох BIL2 (Brz-insensitive-long hypocotyl 2)-ыг илрүүлэв. BIL2 ген нь митохондрид байрлах DnaJ/Heat shock protein 40 уургийг кодлодог бөгөөд энэ төрлийн уураг нь эс доторхи бусад уургийг зөв бүтэц, байршлаа олох зэрэгт туслах, мөн янз бүрийн стрессийн нөлөөгөөр бүтэц нь алдагдсан уургийг засах үүрэгтэй юм.
Судалгааны модел ургамал болох Arabidopsis-д BIL2 генийг их хэмжээтэй нийлэгжүүлэн хэвийн ургамалтай харьцуулан судлахад ургамлын иш нь илүү олон салаалан өтгөн мөчиртэй болох зэрэг өсөлт хөгжилт сайтай байсан төдийгүй хурц гэрэл, давсархаг орчин зэрэг гадаад орчны стресст нөхцлийг тэсвэрлэх чадвар сайтай болох нь тогтоогдсон юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0