Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үхрийг нядалсны дараа булчинд илрэх юбиктин холбоост уургууд ба махны чанарын уялдаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3566
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : Амин хүчил, уураг, нүүрс ус, гликоген, стресс, бодисын солилцоо

Аннотаци

Махны зорилгоор бэлтгэж буй мал амьтан нядалгааны өмнө төрөл бүрийн стресст хүчин зүйлийн нөлөөнд тодорхой хэмжээгээр зайлшгүй өртөж байдаг нь махны чанарт шууд нөлөөлж байдаг. Эсийн түвшинд стресст үзүүлэх хариу урвалд юбиктин систем чухал зохицуулгын үүрэг гүйцэтгэдэг. Юбиктин холбоост уурагуудыг тодорхойлон таних нь нядлагааны өмнөх үеийн стресст хүчин зүйл булчингийн физиологи-биохимийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөдөг механизмыг илрүүлэхээс гадна нядалсны дараа маханд явагдах биохимийн өөрчлөлтийн хэм хэмжээ, далайцад нөлөөлснөөр махны чанарт нөлөөлдөг. Бид үхрийн махнаас 27кDa орчим молекул жинтэй юбиктин холбоост уургийг илэрүүлэн амин хүчлийн дарааллыг нь тодорхйолож үзэхэд Protein Phosphatase Inhibitor 1 хэмээх гилкогений задралыг нөхцөлдүүлдэг фермент болох нь тогтоогдов.
Амьтныг сойх, булчингийн физик ачааллыг нэмэгдүүлэх зэрэг стресс загварууд энэхүү уургийн илрэх хэмжээнд хэрхэн нөлөөлдгийг тогтоох зорилгоор туршилт хийж үзэхэд сойх буюу өлсөөсөн амьтадад юбиктин холбоост Protein Phosphatase Inhibitor 1 хэмжээ эрс нэмэгдэж нядалсны дараах махны pH бууралт багасаж бараан-хатуу-аргуун /DFD-Dark Firm Dry/ төрлийн махны чанарын доройтол үүсэж байв. Харин нядалахын өмнөхөн физик ачаалал өгөхөд юбиктин холбоост Protein Phosphatase Inhibitor 1 илрэх хэмжээ бага байх бөгөөд нядалсны дараах махны pH бууралт хэт хүчтэй явагдаж усархаг-цайвар–нялзгай /PSE- Pale Soft Exudative/ төрлийн махны чанарын доройтол үүсэж байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 305
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :