Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны эмийн ургамал, Dracocephalum болон Chamaerhodos-ийн химийн бүрэлдэхүүн болон тэдний биологийн идэвхийн судалгаа.



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2991
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Монголын уламжлалт анагаах ухаан, шинэ нэгдлүүд, бүтцийн тайлал, арьс арчилгаа, антиоксидант, гиалуронидаза ферментийг дарангуйлах идэвх

Аннотаци

Монгол орны нийт 51 зүйл ургамлын хандны гиалуронидаза ферментийг дарангуйлах болон антиоксидант идэвхийн үр дүнд уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн 2 төрлийн 4 зүйл ургамлыг сонгон, тэдгээрийн химийн бүрэлдэхүүн болон биологийн идэвхийн судалгааг хийсэн.
Уруул цэцэгтний овгоос Шимэлдэгийн төрлийн 2 зүйл ургамал (Руйшийн шимэлдэг, Өмхий шимэлдэг), Сарнайн овгоос Түмэн танын төрлийн 2 зүйл ургамал (Цэх түмэн тана, Алтайн түмэн тана) тус тус судалгаандаа ашигласан.
Руйшийн шимэлдэг-ээс 10 шинэ нэгдлийг 19 нэгдлийн хамтаар, Өмхий шимэлдэг-ээс 13 шинэ нэгдлийг 13 нэгдлийн хамтаар тус тус цэврээр ялган авч, бүтэц байгууламжийн тайлал хийсэн болно. Эдгээр ургамлуудад фенилпропаноид болон флавоноидууд зэрэг полифенолт нэгдлүүд агуулагдаж байгаа нь тогтоогдсон юм. Өмхий шимэлдэг ургамлын голлох нэгдэл нь росмарины хүчил байсан бол Руйшийн шимэлдэг ургамалд росмарины хүчил олдоогүй бөгөөд голлох нэгдэл нь ховор флавон тетрагликозид байсан юм. Хэдийгээр ижил төрөлд багтах боловч агууламж нь ихээхэн ялгаатай байгаа нь зүйл хоорондын ялгааг харуулж байна.
Руйшийн шимэлдэгээс 5 шинэ флавон тетрагликозид, 5 шинэ бензил алкаголь гликозид, бусад 19 нэгдлийг ялган бүтэц байгууламжийн тайлал хийсэн үр дүнг диссертацийн Бүлэг
2.-т дүгнэн оруулсан.
Диссертацийн Бүлэг
3.-т Өмхий шимэлдэг ургамлаас лимонен глюкозидын 3 шинэ нэгдэл, кафейн хүчлийн шинэ тример, росмарины хүчлийн 4 шинэ уламжлал, акацетины уламжлалын 5 шинэ ацил гликозидыг 13 бусад нэгдлийн хамтаар ялган бүтэц байгууламжийг тогтоосон.
Түмэн тана-ын төрлийн Цэх түмэн тана ургамлаас шинэ фенолт нэгдэл, Алтайн түмэн тана ургамлаас шинэ кверцетин гликозидийг бусад 37 нэгдлийн хамтаар энэхүү 2 зүйл ургамлаас ялган тодорхойлсон. Түмэн тана ургамлын голлох нэгдэл нь гидролизжсэн таннин байсан. Эдгээр үр дүнг Диссертацийн Бүлэг
4.-т нэгтгэн тайлбарлав.
Ялган авсан 91 нэгдлийнхээ арьсны арчилгааны нөлөө, биологийн идэвхийг гиалуронидаза ферментийг дарангуйлах, DPPH радикал ангижруулах, AGEs дарангуйлах, тирозиназа ферментийг дарангуйлах зэрэг 4 аргаар шалгасан. Эдгээр арга нь үрэвсэл, антиоксидант, арьс цайруулах зэрэг биологийн үйлчилгээтэй холбоотой юм. Үр дүнг Диссертацийн Бүлэг
5.-т нэгтгэсэн.
Биологийн идэвхийн үр дүнд розмарины хүчлийн уламжлалт нэгдэл (34) болон акацетин гликозид (43, 46) нь гиалуронидаза ферментийг дарангуйлах идэвхээр хяналт бодис (дисодиум кромогликат)-оос илүү байсан. Флавон гликозид, катехин, гидролизжсэн таннин зэрэг нь дунд зэргийн идэвхтэй байв. Гиалуронидаза ферментийг дарангуйлах идэвх нь үрэвслийн процесс, харшлын урвалыг саатуулах нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс энэ идэвх нь харшлын эсрэг анхан шатны туршилт болж байгаа юм.
Шимэлдэг, Түмэн тана-ын эдгээр 4 зүйл ургамал нь росмарины хүчил, түүний уламжлал, флавоноид гликозид, гидролизжсэн таннин зэрэг гиалуронидаза ферментийг дарангуйлах идэвх бүхий нэгдлүүд агуулж байгаа бөгөөд магадгүй эдгээр ургамлыг үрэвслийн болон харшлын эсрэг мөн түүнчлэн антиоксидант үйлчлэлээр косметкт хэрэглэх боломжтой юм.
Энэхүү судалгааны ажлын үр дүн нь Монголын уламжлалт анагаах ухаан, эмийн ургамлын судалгаа, Монголын ургамлан эмийн фармакопи хийх ажил зэрэгт тодорхой хувь нэмрээ оруулж буй судалгаа бөгөөд үүний хажуугаар Монголын уламжлалт анагаах ухаан шинжлэх ухааны үндэслэлтэйг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 599
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :