Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тохоплазма өвчний оношлогооны аргыг боловсронгуй болгох



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2618
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : Элиза, Монгол, хонь, ТгМАГ1, Тохоплазма гондий

Аннотаци

Serodiagnosis of Toxoplasma gondii infection in sheep in Mongolia by an enzyme-linked immunosorbent assay with recombinant TgMAG1, Toxoplasma gondii-ийн RH болон PLK омогуудаас РНХ-г ялган авч, TgMAG1 генийн хэсгийг полимеразын гинжин урвалаар олшруулан бактерийн экспресс вектор pGEX-4T-3-д суулган GST (Glutathione S-Transferase) уурагтай холбож, үүнийгээ E. coli-д шилжүүлэн рекомбинант TgMAG1 эсрэгтөрөгчийг бэлтгэж авав.
Бэлтгэж авсан рекомбинант TgMAG1 эсрэгтөрөгчөөр хулганад дархлаа хийж дархлаат ийлдсийг гарган авч бусад судалгааны ажилд хэрэглэсэн болно. Рекомбинант TgMAG1 эсрэгтөрөгчийг ашиглан манай орны 7 аймгийн нийт 175 хонины ийлдсэнд T. gondii-ийн эсрэг үүссэн өвөрмөц эсрэгбиемийг фермент холбоот эсрэгбиемийн (ELISA) урвалаар шинжлэхэд 24%-ийн эерэг үр дүнг үзүүлэв. Эдгээр ийлдсийг мөн латех, иммунофлюресценц (LAT, IFAT)-ийн урвалаар шалган баталгаажуулсан болно.
Энэхүү рекомбинант TgMAG1 эсрэгтөрөгчийг зөвхөн хүний тохоплазмозын оношлогоо болон урьдчилан сэргийлэх бэлдмэлийн загвар болгон ашиглаж байсан бол, бид рекомбинант TgMAG1 эсрэгтөрөгчийг анхлан малын, үүн дотроо Монгол хонины тохоплазмозын оношлогоонд ашиглаж өндөр идэвхтэй болохыг нь тогтоож цаашид мал амьтны тохоплазмозын оношлогоонд ашиглах боломжтой болохыг илрүүлсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 189
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :