Боом өвчний эсрэг хүний вакцин нь үүсгэгч B. anthracis-ийн гол уураг болох хамгаалах эсрэгтөрөгч буюу РА-д суурилсан байдаг бөгөөд энэ нь цорын ганц лиценз авсан вакцин юм. Хэдийгээр РА нь дархлаа төрүүлэгч идэвх сайтай боловч капсул болон спорын гадаргуугын уургуудтай хавсруулан бүрэн хамгаалалттай вакцины загвар гаргах боломжтой юм. Бид B. anthracis-ийн плазмид агуулаагүй омгийн спорын гадаргуугын уургийн дархлаа төрүүлэх идэвхийг идэвхгүй дархлааны туршилтын аргаар шалгаж хромосомд кодлогддог спорын гадаргуугын уургийг гарган авч шинэ үеийн вакцин гарган авах туршилт судалгааг хийв. Уг уураг нь 250 кДА орчим жинтэйь спороос ургал эсэд шилжих үйл явцад чухал уураг байж болохыг харуулсан судалгааны ажил байлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0