Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тарнын овгийн зарим ургамлын антиоксидант болон зарим биологийн идэвхийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2656
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : полифенолт бодисууд, кверцитин, антиоксидант хүч чадал, ургалтын үе,

Аннотаци

Уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмийн ургамлууд нь олон чиглэлээр эмчилгээнд хэрэглэгддэг боловч тэдгээрийн химийн бүрдэл, фармакологи үйлдлүүдийг орчин үеийн үеийн шинжлэх ухааны аргуудаар баталж олон өвчнөөс сэргийлэх, анагаах шаардлагатай байдаг. Энэхүү судалгааны зорилго нь Монгол оронд түгээмэл ургадаг Тарнын төрлийн ургамалд зонхилон орших антиоксидант бүрдэлийг тодорхойлж, энэхүү бүрдэл нь физиологийн ямар зохицуулах үүрэг үйлчлэл үзүүлдэгдэгийг тогтоох явдал байсан.
Тарнын овгийн (Polygonaceae) ургамлууд нь антиоксидант идэвхи өндөр болон энэхүү идэвхи нь тэдгээрийн кверцитиний агууламжтай ихээхэн хамааралтайг тогтоож, кверцитин нь элгэн дэх өөх тосны нийлэгжилтийг бууруулах замаар цусны сийвэн дэх өөх тосыг бууруулах үйлчлэлтэйг тогтоосон. Түүнчилэн эдгээр Монгол эмийн ургамлуудад ихээр агуулагдах кверцитин нь хавдрын өрнөлөөс хамгаалах химийн үйлчлэлтэй байж болохыг молекулын биологийн түвшинд илрүүлсэн. Мөн эдгээр ургамлууд нь харшил болон диабетийн эхний үеийн үрэвслийн үед анагаах өндөр идэвхитэй болохыг эс дээр (in vitro) хийсэн туршилтуудаараа баталсан юм.
Энэхүү судалгааны дүнд Монголын уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зорилгоор хэрэглэх Тарнын төрлийн ургамлууд нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтойг шинжлэх ухааны үүднээс батлав. Энэхүү эрүүл мэндийг дэмжих тухайлбал, диабет, харшил болон хорт хавдарын эсрэг үйлчлэлүүд нь эдгээр ургамлын антиоксидант чанартай хамааралтай болохыг тогтоосон.
Тарнын овгийн ургамлын зохицуулах үйлчлэлийг тогтоосноор эдгээр зүйлээс ямар ургамлыг ямар зорилгоор, ямар тун хэмжээгээр, хэдийд хэрэглэж болох арга зүйн заавар бий болсон нь практик ач холбогдолтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 391
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :