Бид лабораторийн мутант хулганад (RAG2-/- болон BALB/c) хэвлийн хэлбэрийн лейшманиоз үүсгэгч Leishmania donovani (MHOM/NP/03/D10) омгоор зориудын халдвар хийж өвчний загвар үүсгэн үлэмж, бичил эмгэг бие бүтцийн өөрчлөлт, паразитын олшрол, өвчний үед үүсэх дархлааны хариу урвал, зарим цитокины судалгааг хийв.
Цуллаг эрхтэнд шимэгчлэгч паразитын тоо туршилтын нийт хугацаанд тогтмол өссөн байв. BALB/c хулганы элэг, дэлүү хэмжээгээрээ томорч холбогч эд түрэн ургасан бол RAG2-/- хулганы элэг, дэлүү хэмжээгээрээ бараг өөрчлөгдөөгүй.
Туршилтын бүлгийн хулганы элэг, дэлүүнд үүсэх дархлааны эсүүд (Т (CD3ε), В (B220), макрофаг (MRP8, MRP14)) –ийг тодорхойлов. Элэг, дэлүүн дэх Т, В (CD3ε, B220) лимфоцит эсүүд BALB/c хулганад туршилтын бүх хугацаанд өссөн, харин RAG2-/- хулганы хувьд өөрчлөгдсөнгүй. Мөн BALB/c хулганы MRP8 /MRP14 макрофаг эсийн тоо RAG2-/- хулганатай харьцуулахад илүүтэй олширчээ.
BALB/c хулганы дэлүүний эдэд interferon gamma (IFN-γ), tumour necrosis factor alpha (TNF-α), interleukin-4 (IL-4), interleukin-10 (IL-10) цитокин халдварын дараах 4, 8, 12 дахь долоо хоногуудад өссөн бол RAG2-/- хулганад ямар нэгэн өөрчлөлт илрээгүй.
Бидний судалгаагаар хэвлийн лейшманиозын зориудын халдварын үед T, B лимфоцитээс хамааран дэлүүнд үүсэх цитокины хэмжээ өөрчлөгддөг зүй тогтол илрэв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0