Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Талхны хөрөнгөний дрожжийн эсэд γ-глутамил киназа ферментийн генийн мутацийн функциональ анализыг хийсэн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3892
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : талхны хөрөнгөний дрожж, γ-глютамил киназа, эсийн стесс тэсвэрлэх чадвар

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь талхны хөрөнгөний дрожжийн эсийн хөлдөх стрессийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Байгаль дээр ургамал болон бактерийн эс стрессийг даван туулах механизмын нэг хэсэг нь эсдээ пролины амин хүчил хуримтлуулах байдаг ба энэ амин хүчил нь эсийн осмос даралтыг тэнцвэржүүлэх, ус алдагдлыг багасгах зэрэг олон үүрэгтэй байдаг. Харин дрожжийн эс трегалоз, бетэйн зэрэг бодисуудыг хуримтлуулан эс дэх стрессийг багасгадаг. Тэгвэл бид энэ судалгаагаар дрожжийн эсэд пролины хуримтлалыг нэмэгдүүлэх замаар стресс тэсвэрлэх чадварыг нь сайжруулахыг зорьсон. Өмнөх судалгааны ажлуудад генетик инженерчлэлийн аргаар пролины амин хүчлийн нийлэгжлийн гол фермент болох γ-глютамил киназа ферментийн генд мутаци оруулж уг ферментийн үйл ажиллагааг зохицуулах замаар эцсийн бүтээгдэхүүндээ саатуулагддаг зохицуулгыг нь үгүй болгох замаар пролины нийлэгжлийг нэмэгдүүлж улсаар эсийн стесс тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлсэн. Харин энэ судалгаагаар уламжлалт мутагенезийн аргаар γ-глютамил киназа ферментийн амин хүчлийн дараалалд мутаци оруулж пролины амин хүчлийн нийлэгжлийг нэмэгдүүлсэн. Бидний туршилтаар гарган авсан P247S, E415K мутантууд эсдээ пролин хуримтлуулж эдгээр мутантууд хөлдөөх стресст илүү тэсвэртэй болсоныг эс дэх пролины хүчлийг хэмжиж эсийн амьдрах чадварыг шалгах замаар харуулсан. Мөн рекомбинант ферментийг цэврээр ялгаж ферментийн идэвхийг шалгах замаар шинээр гарган авсан мутант ферментүүдийн идэвхи пролины амин хүчилд саатуулагддаг механизмаа алдсан болохыг тогтоосон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 231
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :