Зохиогч 1-р бүлэгт 2 шатат УТ-ЛАМП туршсэн. Эхний шатанд вирусын РНХ-г комплементар ДНХ болгон хувиргасан. Дараагийн шатанд хувиргасан ДНХ-гээ ЛАМП аргаар олшруулсан. Хэдийгээр энэ аргаар галзуугийн лабораторийн омог болох CVS-11-ийн зарим хэсгийг олшруулсан боловч УТ-ПГУ-аас мэдрэг чанараар бага байсан. Зохиогч дараагийн шатанд галзуугийн лабораторийн омог болох CVS-11-ийг нэг шатат УТ-ЛАМП-аар олшруулах ажил хийсэн. Хэдийгээр вирусийн РНХ нь нэг шатат УТ-ЛАМП-аар олширч байсан боловч УТ-ПГУ-аас мэдрэг чанараар бага байсан. Мэдрэг чанарыг дээшлүүлэхийн тулд праймер болон олшруулах секвенсийн зөрүү, праймерийн цэвэршилт, гогцоо праймерийн мэдрэг чанарт үзүүлэх нөлөө зэргийг дараалан шалгасан. Зохиогч нь Нагамине-н аргаар шинэ гүгцоо праймер нэмснээр мэдрэг чанарыг дээшлүүлж чадсан.
Дараагийн бүлэгт зохиогч Филиппин улсын галзуу өвчний дээжийг нэг шатат УТ-ЛАМП-аар илрүүлэх оролдлого хйсэн. Гэвч галзуугийн лабораторийн омог болох CVS-11-ийг олшруулж байсан нэг шатат УТ-ЛАМП нь энэхүү дээжтэй ажиллаагүй. Зэрлэг омгийн секвенсийг шалгасны дараа зарим праймерийн зарим секвенмий зөрснөөс ажиллахгүй байгааг олж тогтоон зэрлэг омгийн секвенсийг ашиглан шинэ праймер зохиосон. Шинэ зохиосон праймер нь галзуу өвчнөөр тайван бус орон болох Филиппиний зэрлэг омгийг амжилттай олшруулсан боловч галзуугийн лабораторийн омог болох CVS-11-ийг олшруулж чадаагүй.
Сүүлийн бүлэгт зохиогч нэг шатат УТ-ЛАМП-аар галзуугийн бүхий л омгийг олүруулахынт тулд Монгол улсын 24 омгийг ашигласан. Энэхүү үр дүн нь нэг шатат УТ-ЛАМП нь урвалын нөхцөл, праймерийг зөв тохируулсан тохиолдолд галзуу өвчний бүх омгийг илрүүлэх боломжтойг тогтоосон болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0