Энэхүү судалгаагаар монгол орны үргэлжилсэн ба тохиолдлын тархалттай цэвдэгт бүсүүд дэх ялгаатай долоон судалгааны цэгүүдэд термокарстын нуурын динамикыг судалсан. Өндөр нарийвчлалтай Corona KH-4, KH-4A, KH-4B (1962-1968), Landsat ETM + (1999-2001), болон ALOS/AVNIR-2 (2006-2007) хиймэл дагуулын мэдээ ашиглаж
0.1 га-аас дээш талбайтай нууруудад анализ хийсэн. Термокарстын нууруудын тоо болон талбай нь үргэлжилсэн тархалттай цэвдэгт бүсэд +21% (347-420), +7% (3680 га – 3936 га)-иар тус тус нэмэгдсэн. Сүүлийн 45 жилийн хугацаанд нийт 85 нуур шинээр (166 га) үүссэн нь термокарстын нуурын өөрчлөлттэй хамааралтай байсан. Харин эсэргээрээ тохиолдлын тархалттай цэвдэгт бүсэд 1962-2007 оны хооронд нуурын тоо болон талбай −42% (118-68), −12% (422 га – 371 га)-иар буурсан. Энэхүү өөрчлөлт нь уур амьсгал болон тухайн газрын цэвдэгийн нөхцөлүүдээс хамаарч байсан. Учир нь 1962 оноос хойш жилийн дундаж агаарын температур, боломжит ууршилт үргэлжилсэн тархалттай цэвдэгт бүсэд тохиолдлын тархалттай бүстэй харьцуулахад илүү өссөн. Иймд уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр газрын доорх мөсжилт ихтэй цэвдэг гэсэлтэнд орсноор үргэлжилсэн тархалттай цэвдэгт бүсэд нуурын тоо болон талбай өссөн. Тохиолдлын тархалттай цэвдэгт бүсэд термокарстын нуурын ширгэлтийн үр дүн нь магадгүй устаж алга болж байгаа цэвдэг, ихсэж байгаа гадаргын усны ууршилт болон газрын доорх усны нэвчилтийн нөлөөлөөс хамаарсан байх боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0