Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гадаргууд нь молекулын өөрөө эрэмбэлэгдэх процесс болон нимгэн үе ашиглаж өөрчлөлт оруулсан анод болон катод электрод ашигласан органик нарны зайн үүсгүүрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3578
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Нээлттэй хэлхээний хүчдэл, химийн модификаци, өөрөө ирэмбэлэгдсэн нимгэн үе, ажлын функц

Аннотаци

Органик нарны зайн үүсгүүрийн анод болон катод электродын гадаргууд өөрчлөлт оруулж (treatment хийж), ажлын функц (AФ)-ийн утгыг өөрчилж, уг нарны зайн үүсгүүрийн бүтээмжийг дээшлүүлэх болон нээлттэй хэлхээний хүчдэл (англиар: open-circuit voltage буюу Voc гэж товчилж бичнэ)-ийн утгыг нэмэгдүүлэх судалгааг нарийвчилж хийсэн. Анод электродоор инди-цагаан тугалганы оксид (англиар: indium-tin oxide буюу ITO), катод электродоор хөнгөн цагаан Al-ыг тус тус ашигласан. ITO-ын АФ-ыг өөрчлөхдөө түүний гадаргууд өөр өөр терминал групптэй “para-substituted benzenesulfonyl chlorides” нэгдэл ашиглаж өөрөө ирэмбэлэгдсэн дан үе (self-assembled monolayer буюу SAМ) суулгасан. Al-ын АФ-ыг өөрчлөхдөө идэвхитэй үе болон Al-ын гадаргууд маш нимгэн органик нэгдлүүдийг ууршуулан суулгасан. Ингэснээр органик нарны зайн үүсгүүрийн “built-in potential буюу Vbi” хэмжигдэхүүний утга ихэссэн. Vbi-ын утгыг нэмэгдүүдсний үр дүнд Voc-ийн утгыг нэмэгдүүлсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 298
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :