Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хромососын гистоны уургийг деметилжүүлэгч KDM5B уураг нь miR-200 микро РНХ молекулын нийлэгжлийг зохицуулах замаар хавдрын эсийн үсэрхийллийг хянадаг болох нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3601
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : эпигенетик, гистон деметилжүүлэгч, ретровирусээр мутаци үүсгэх арга, эпител-мезенхаймын шилжилт, маркер ген, микро рнх

Аннотаци

Эсийн шинж тэмдэг түүний хромосомын бүтцийн нэгж болох гистоны уургийн төлөв байдлаас хамаардаг болохыг сүүлийн жилүүдэд гарсан нээлтүүд нотлов. Хромосомын гистоны уургийн шинж чанарын энэ уян хатан өөрчлөлтийн нэг нь метилжилт бөгөөд тус шинж төлөв хэвийн бус байх нь олон тооны эмгэг, түүн дотроо хорт хавдар дээр ажиглагддаг. Ретровирусыг генд оруулж мутаци үүсгэх аргаар бид олон тооны гистоныг метилжүүлэгч болоод деметилжүүлэгч (метилгүйжүүлэгч) уургийг кодлогч генүүд хавдартай холбоотой болохыг ажиглав. Тэдгээрийн нэг нь гистоныг деметилжүүлэгч KDM5B уураг ба тэр нь хавдрын эсийг эпител-мезенхаймын хувиралд хүргэж буйг цаашид олж тогтоов. Эпител-мезенхаймын хувирал нь хавдар үсэрхийлж хүндрэх шатандаа орж буйгийн нэгэн онцлог билээ. Хавдрын эсэд KDM5B уургийн нийлэгжлийг огцом ихэсгэсэн даруйд тус эсийн эпитель шинж төрхийн маркер генүүдийн нийлэгжил огцом буурч, мезенхайм шинж төрхийн маркер генүүдийн нийлэгжил огцом өсч байгааг тогтоов. Энэ үйл ажиллагаа нь эс дэх miR-200 нэртэй микро РНХ-ийн нийлэгжлийн хэмжээ өөрчлөгдсөнтэй дам холбоотой болохыг мөн олж тогтоов. Дээрх болон нэмэлт туршилтуудын үр дүн дээр үндэслэн, хавдрын эсэд KDM5B генийн нийлэгжил их байдгаас болж miR-200 микро РНХ нийлэгжил багасч, мезенхайм шинж төрхийг дэмжигч ZEB1 болон ZEB2 генийн нийлэгжил өсч, энэ нь хавдар үсэрхийлэх нэгэн нөхцлийг бүрдүүлнэ гэсэн загварыг би санал болгож байна. Энэ ажил нь гистон деметилжүүлэгч уураг хавдрын үсэрхийллийг микро РНХ-ээр дамжуулан өдөөж буйг харуулсан анхны бүртгэгдсэн тохиолдол гэж би үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 521
Сүүлийн сард 21
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД