Манай орны харьцангуй эрүүл донор хүн амын дунд В, С, D вирүсийн халдварын тархалтыг тогтоосон бөгөөд доноруудын дунд гепатитын В вирүсийн тархалт 10%, С вирүсийн тархалт 14%, В гепатит тээгч хүмүүсийн 80% нь D вирүс хавсарсан байгааг тогтоон, мөн харьцангуй эрүүл хүмүүсийн дунд В болон С вирүсийн хавсарсан халдвар 1%, В болон D вирүсийн хавсарсан халдвар 9% байгааг тогтоосон. Үүний зэрэгцээгээр элэгний анхдагч өмөнгөөр өвчилсөн хүмүүсийн 63% нь В, С, D вирүсуудын хавсарсан халдвартай байгааг тогтоон элэгний хавдарын үндсэн шалтгаан нь гурвалсан вирүсийн халдвар юм гэдгийг тогтоож, эдгээрийн бие махбодид нэвтрэх эрсдэлт хүчин зүйлийг судалсан. Элэгний архаг өвчлөл бүхий хүмүүсийн дунд ялангуяа элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн 80-иас дээш хувь нь В, С, Д вирүсийн халдвар авсан байсныг нь тогтоож, генотипын бүлэглэлийг нь тодорхойлсон. Харьцангуй эрүүл 0-16 насны хүүхдүүдийн дунд А болон Е вирүст гепатитын тархалтыг тогтоон генотипын 1А хэлбэр нь давамгай байгааг харуулсан. Мөн эдгээр насны хүүхдүүдийн дундах гепатитын В, С, Д вирүсийн тархалт болон генотипын бүрдлийг гаргаж, эрсдэл бүхий хүчин зүйлийг тогтоож өгөн, манайд нутагшиж байгаа гахайн дундах Е вирүсийн давтамжийг гаргаж, генотипын III хэв шинж оршиж, энэ нь хүнд халдаж байгааг судалгаагаараа харуулсан. Судалгааны ажлынхаа үр дүнгээс үндэслэн цусны төвийн одоо хэрэглэж байгаа В болон С вирүсийг илрүүлэх оношлуурыг цаг алдалгүй шинэчлэх, D вирүсийг тодорхойлох оношлуурыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг гаргасан болно. Мөн цочмог хепатит А, В, С, D вирүсийн тархалт, эрсдэлт хүчин зүйлүүд, генотипын бүрдэлийг тогтоож монгол хүний генотипын хэв шинжтэй уялдсан эмчилгээ оношлогооны үндэслэлийг бүрдүүлэх асуудлыг дэвшүүлсэн. Дээрхи үр дүн, практик ач холбогдлуудаас үзвэл энэхүү судалгааны ажил нь өмнө нь энэ талаар хийгдэж байсан ажлуудаас 0-88 насны 1300 гаруй хүмүүсийг хамруулсан, A, B, C, D, E вирүсийн тархалт, A, B, C, D вирүсуудын генотипийг тодорхойлон, эрсдэлт хүчин зүйлийг тооцсон, монгол хүний генотипын хэв шинжтэй уялдсан эмчилгээ оношлогооны үндэслэлийг бүрдүүлэх асуудлыг дэвшүүлсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0