Энэхүү докторын судалгааны ажил нь шингэний урсгал дахь хагшаас болон мөсний үзэгдлийг тоон загварчлалын аргаар судалсан тухай өгүүлнэ. Шингэний урсгал дахь хагшаас болон мөс нь хатуу биет гэдэг ерөнхий ойлголтоор хоорондоо холбогдоно. Гэвч шингэний урсгалыг тайлбарлах цар хүрээнээс хамаарч эдгээр үзэгдлийг тус тусд нь макро болон мезо-орчны загваруудыг ашиглан судалсан юм.
Тухайлбал голын адаг дахь хагшаасны зөөгдөх хөдөлгөөнд зориулсан макро-орчны загваруудыг хагшаасны бөөгнөрөх үзэгдлийг илэрхийлэхүйц хагшаасны мөхлөгийг мөшгөн тодорхойлох нэн шинэ аргын хамт боловсруулсан юм. Харин чөлөөт гадаргуутай шингэний урсгалд байх мөсний үзэгдэлд зориулан шингэн ба хатуу төлөвийн шилжилтийг тооцох сүлжээний Больцманы арга дээр үндэслэсэн тооцон бодох нэгдэл бүхий аргачлалыг мезо-орчны загварчлал гэсэн нэрийн дор шинээр үйлдсэн юм. Дээрхи макро ба мезо-орчны загварчлалуудыг Шинано голын (Япон) адаг дахь хагшаасны хөдөлгөөн болон Тосонцэнгэл усан цахилгаан станцын (Монгол) ус зайлуулах сувгийн мөсний үзэгдэлд тус тус ашиглаж зохих үр дүнгүүдийг гарган авч шинжилсэн болно. Тоон загварчлалын үр дүнгүүд дээрх газруудад хийсэн ажиглалтын үр дүнтэй нийцэж байсан гэдгийг дурьдах нь зүйтэй юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0