Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Графен композитыг өнгөт нэгдлээр өдөөгддөг нарны зай болон давуу зайнд ашиглах судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3876
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : электрод, ашигт үйлийн коэффициент, нүүрстөрөгчийн нано хоолой, рентген диффракцийн анализ, сканнинг электрон микроскоп

Аннотаци

Энэхүү судалгаанд өнгөт нэгдлээр өдөөгддөг нарны зайны ажлын электродоор графен / TiO2 композитыг, болон катод электродоор графен / нүүрстөрөгчийн нано хоолой композитыг, давуу зайны ажлын электродоор Co3O4 / нүүрстөрөгчийн нано хоолой / графен композитыг тус тус ашиглах боломжийн судалгааг хийсэн. Композит электродуудын шинж чанарыг XRD, SEM, FTIR, CV, EIS, PV зэрэг төхөөрөмжүүдээр тодорхойлж дараах үр дүнг гаргасан.
-Өнгөт нэгдлээр өдөөгддөг нарны зайд TiO2 / графен композитыг анод электродоор хэрэглэхэд:
Графентай хагас дамжуулагч оксидыг ашигласанаар электрон дамжуулалт нэмэгдсэн.
-Өнгөт нэгдлээр өдөөгддөг нарны зайд нүүрстөрөгчийн нано хоолой / графен композит электродыг катод электродод ашиглахад:
Графеныг катод электродод хэрэглэсэнээр цэнэг цуглуулалт ихсэж, электрон буцалт нь багасдаг.
-Давуу зайны ажлын электродоор Co3O4 / нүүрстөрөгчийн нано хоолой / графен композитыг ашиглах боломжыг судлахад:
Графен нь гадаргуугийн талбай болон идэвхтэй хэсгийн хэмжээг нэмэгдүүлж, гадаад шилжилтийн эсэргүүцэл болон нийт эсэргүүцэлийг бууруулдаг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 292
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :